УЛС ТӨР
ЧУУЛГАН: "Давхар дээл"-тэй холбоотой ҮХНӨ-ийг хэлэлцэж эхэллээ
Өнөөдөр "Давхар дээл"-тэй холбоотой цэцийн дүгнэлтийг үндэслэн Үндсэн хуулийн 39.1 дэхь заалтыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан.
Эл хуулийн өөрчлөлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шаардлага үүссэн.
Эл шаардлагын дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагт эхлэсэн бөгөөд 14.30 цаг хүртэл Ардчилсан намын бүлгийн гишүүдийг хүлээсэн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Туваан, Н.Ганибал, Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл нараас бусад нь орж ирээгүй байв.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 57 болон түүнээс дээр гишүүнтэй байж хийдэг учиртай. Улмаар УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг орж ирснээр энэ тоо гүйцэж, хуралдаанаа эхлүүллээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Африкийн хамгийн ядуу өлсгөлөн улс ч ийм дураараа 2,3 жил болоод л өөрчилж солиордоггүй байх.
Хариулах3өдөр
Үндсэн хуулийг ингэж гууль болтол өдрөөр өөрчил тоглосон хариугаа хэн нэгэн хүртэнэ. Тэдний бурхан өршөөг
Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох эрх цэцэд бхгүй