УЛС ТӨР
ЧУУЛГАН: Давхар дээлийг дөрвөөр хязгаарласан заалтыг хүчингүй болгохыг дэмжлээ
УИХ-ын чуулган хуралдаж, Н.Энхболд нарын 62 гишүүн өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотойгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлгийг дэмжлээ.
Хуулийн төслийн танилцуулгыг Н.Энхболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг Ж.Мөнхбат гишүүн танилцуулсан юм.
Хуралдааны үеэр Б.Бат-Эрдэнэ шүүмжлэл хэлж байсан ч дэмжсэн кноп дарсан юм. Ингээд анхны хэлэлцүүлгээр санал хураахад Т.Доржханд гишүүнээс бусад хуралдаанд оролцсон 61 гишүүн дэмжсэн кноп дарав.
Эл хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор одоо хэлэлцэж, дахин УИХ-ын чуулганы хуралдаанаар оруулж ирэх юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.