УЛС ТӨР
ХОВД: Орлогч Т.Дэлгэрсайханыг нэр дэвшүүлж, МАН-ын бүлэг нэг цагийн завсарлага авлаа

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2022.08.25/ хуралдаж, Ховд аймгийн Засаг даргад Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормааг дэмжсэн. Эл шийдвэрийн дагуу Ховд аймгийн МАН-ын хорооноос Э.Болормаагийн нэрийг аймгийн ИТХ-д оруулж ирсэн юм.
Улмаар өнөөдөр /2022.08.26/ Ховд аймгийн ИТХ наймдугаар хуралдаан болж, Э.Болормааг дэмжих эсэхийг хэлэлцэж эхлэв.
Хуралдаанаар ИТХ-ын төлөөлөгч Н.Ганбат Ховд аймгийн орлогч даргаар ажиллаж байгаа Т.Дэлгэрсайханыг нэр дэвшүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Түүний дараа ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын хорооны дарга М.Ганзориг нэг цагийн завсарлага хүссэнээр түр завсарлалаа.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН гадны хүн NO шүү. Ганзориг бол бүр биш.БЯМБХЦОГТын гар хөл .Тэгээд ч ховд нутгийг удирдах хүн биш. Харин орлогч ДЭЛГЭРСАЙХАН болно.
Bolormaa deer shvv
Болормааг дэвшүүлээд. Зүгээр шүү дээ. Дээр үед сургууль төгссөн залуучуудыг хаана орон тоо байна тэнд л хуувиарладаг байв шүү. Одоо л ардчилал нэрийн дор замбараагүй болжээ.