ТББХ есөн минут хуралдаж, ЗГ-ын тухай хуулиас "давхар дээл"-ийн заалтыг хаслаа

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2022.08.26/ хуралдлаа. Хуралдаан 14.00 цагаас товлогдсон ч, 14.25 цагт эхэлж есхөн минутад хуралдаж дуусав.
Хуралдаанаар, Үндсэн хуулийн 39.1.2 дахь заалтыг хассантай холбогдуулж Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.
Тодруулбал,
Төрийн байгуулалтын байнгын хороогоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ нь Засгийн газрын дөрвөөс ихгүй сайд УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болно гэх утга бүхий заалт юм. Уг заалтыг хүчингүй болгож байна.
Хуралдааны үеэр асуух асуулттай гишүүн байгаагүй тул УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргаж, дэмжигдэв.
Мөн ТББХ-ны хуралдаанаар УИХ-аас Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төслийг шийдвэрлэх ажлын хэсгийн байгуулав. Тус ажлын хэсэгт:
- Ажлын хэсгийн ахлагчаар С.Одонтуяа
- Т.Доржханд
- Ж.Мөнхбат
- Ж.Сүхбаатар
- Н.Энхболд
нарын гишүүдийг багтаажээ. Гэвч Н.Энхболд "Яг ямар санал гаргах ажлын хэсэг билээ, энэ удаад би ажлын хэсэгт орохгүй. Залуу гишүүдээс ажлын хэсэгт оруулах хэрэгтэй" хэмээснээр түүний нэрийг хассан юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Албан тушаалаа гэж аргагүй хүчтэй юмдаа