УЛС ТӨР

Процесс: УИХ-ын чуулганд шинэ сайд нарыг танилцуулж, тангараг өргүүлнэ

Өнөөдөр /2022.08.29/ УИХ дахь МАН-ын бүлэг, Удирдах зөвлөл хуралдаж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллах шинэ сайд нарын нэрсийг тодрууллаа.

Улмаар өнөөдөр ТББХ-ны хуралдааны дараа УИХ-ын нэгдсэн чуулган 19.00 цагаас хуралдах чигтэй байна.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд шинэ сайд нарынхаа нэрсийг танилцуулах юм.

Тодруулбал, Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ сайд нарыг Засгийн газрын түвшинд батламжилж, захирамжаа гардуулсны дараа УИХ-д танилцуулж, тангараг өргүүлнэ.

Түүнчлэн өдгөө алба хашиж буй зарим сайд нарыг огцруулах үйл явц ч өрнөх юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ХАЛТАР НОМИН БАТЦЭЦЭГ БХЯ ХНХЯ САЙД НАРЫГ ОГЦРУУЛААД ӨГӨӨЧЭЭ ЭД НАРЫГ ОГЦРУУЛААД ХЭНИЙГ ТАВИХ НЬ ЧУХАЛ НЭГ ТЭНЭГИЙГ НӨГӨӨ ТЭНЭГЭЭР СОЛИОД НЭМЭР БАЙНА УУ? МУНХАГИЙН ДОТОР АМАГЛАН МУНАГИЙН БООВ БОСООСТОЙ ГЭДЭГ ШИГ Л ЮМ БОЛОХ ЮМ ДАА

Холбоотой мэдээ

Back to top button