ЭДИЙН ЗАСАГ

Дэлхийн банк, Японы хүүхдийг ивээх сан хамтран 2.75 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ

Өнөөдөр /2019.10.03/ Дэлхийн банк болон Японы хүүхдийг ивээх сан хамтран Монгол улсын орон нутгуудад суугаа эмзэг бүлгийн залуусыг дэмжих “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл хэрэгжүүлэхээр болсноо мэдээллээ.

Тодруулбал, Ховд, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн 25 суманд 2019-2023 онд хэрэгжүүлэх уг төсөлд Дэлхийн банз болон Японы хүүхдийг ивээх сангаас 2.75 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон гэлээ.

Монгол улс ажиллах хүчний ур чадварын үзүүлэлтээрээ дэлхийн 187 орноос 130 дугаарт жагсдаг нь боловсролд хамрагдалт сайн байгаа ч ур чадвартай мэргэжилтэн болох нь бага байгааг харуулж байгаа тухай  Дэлхийн банкны Монгол Улс хариуцсан менежер бөгөөд суурин төлөөлөгч Андрей Михнев хэллээ. Нөгөөтэйгүүр, манай улсын боловсролын түвшин нэмэгдсэн ч сургуулиас завсардсан, завсардах эрсдэл өндөртэй хөдөө орон нутгийн эмзэг бүлгийн залуус хөдөлмөр эрхлэх нөхцөл хүнд, ажлын байрны олдоц муу байдаг. Тиймээс тус төсөл нь өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хамгийн их шаардаж буй хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсролыг орон нутгийн зорилтот бүлгийн өсвөр үеийн хүүхэд, залуучуудад олгох аж.

Т.САНТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button