Тарваган тахал туссан нэг хүнийг 70 саяар эмчилдэг байсан гэв
Ховд аймагт тарваган тахлын хоёр тохиолдол батлагдсан. Батлагдсан тохиолдлууд өөр сумынх бөгөөд нэг нь эдгэрч, эмнэлгээс гарсан. Нэг нь эмчлүүлж байхдаа амиа егүүтгэсэн юм.
Талийгаачийн ойрын хавьтал 40 хүн байгаа бөгөөд нэг нь Улаанбаатарт ирсэн. Жижиг тэргээр нийт тавуулаа ирсэн бөгөөд замдаа хоёр удаа цайны газар орж, хоол идсэн. Улмаар Баянзүрх дүүрэгт ирсэн гэх мэдээллийг албаныхан өгөөд буй юм. ЗӨСҮТ маршрутынх нь дагуу халдваргүйжүүлэлт хийж, шинжилгээнд хамруулсан байна.
Бид Улаанбаатарт ирээд буй нэгдүгээр хавьтлаас давтан шинжилгээ авсан эсэхийг ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрахаас тодрууллаа.
Ингэхэд "Улаанбаатарт ирсэн нэгдүгээр хавьтлын эхний шинжилгээ сөрөг гарсан. Тусгаарлагдаж байгаа. Давтан шинжилгээ авах эсэхийг биеийн байдлыг нь харж байж болно. Эхний шинжилгээ сөрөг гарсан тул тухайн хүнтэй хамт ирсэн хүмүүсийг тусгаарлах шаардлагагүй. Хяналтад байлгаж байгаа" гэв.
Тарваган тахал туссан нэг хүнийг хэдэн төгрөгөөр эмчилдгийг тодруулахад "Өмнө нь 70 сая зарцуулагддаг байсан. Энэ дүн өссөн байх. Өнөө жилийн тухайд зардал, тооцоолол хараахан хийгдэж дуусаагүй байна" хэмээв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тарвагачдыг устга
Тарвагачидыг устгах уу ,тарвагаа устгах уу.Байгаль хүний зохилдлогоо гэж байдаг.Малаар БАЯН орон тарвага идэхдээ тулахгүй баймаар .ковидоос тарваганы мах хамгаалдаг гэж худлаа шүү.
Barag ng sumiiig buren tohijuulah mongo bn shdeeee
Анчидад авдаг арга хэмжээг хуулиар нь маш сайн чангалах хэрэгтэй
Тэр тусмаа орон нутагуудад их тарваганы ан хийгээд заншчихсан луйгар гаруудыг болиулмаар юм
Тарваган тахал хүн тусчихвал ернь их үнэтэй эмчилгэдэг гэсэн үг үү
Yanaaa busdiiin amian bodoj bayjah gsn argaas bolj engiin irged hohirohwui dee