
Ардчилсан залуучуудын холбооноос өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт АТГ-т, Нийслэлийн прокуророос тодруулга хүссэн. Тодруулбал, "Эдийн засаг хүндэрлээ. Эрх баригчид ажлаа хийж чадахгүй байна. Энэ байдлыг засаж залруулах ёстой гол хүч, хүмүүс бол сөрөг хүчин юм. Монгол Улс сөрөг хүчингүй болсон байна. Сөрөг хүчнээ жижиглэн хуваадаг, тамгыг нь хувилдаг, шүүхээр явуулж хоёр жил тойрон ойлгомжгүй байдалд оруулж байна" хэмээгээд С.Эрдэнэ болон Х.Баттулга нарыг эрүүгийн ямар нэг гэмт хэрэгт холбогдон шалгуулж буй эсэхийг дээрх байгууллагуудаас асуусан.
Тэгвэл тэд хариугаа авчээ. Энэ талаар Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Сөрөг хүчин хийх ёстой АН-ыг хоорондоо учраа олохгүй байгаа гэдэг төлөв байдалд оруулж бүх сонгуульд завшлаа. АН дотор одоо бүтэн нэртэй, бүлээн цустай аавын хүү, ээжийн охин үлдсэнгүй. АН-ыг устгах зорилгоор хийж байгаа үйлдэл нь Монголд ардчиллыг гутаан доромжлох, Монголд ардчиллын үнэ цэнийг үгүй хийх хандлагатай болсон байна.
Тиймээс АТГ болон нийслэлийн прокурорт Х.Баттулга, С.Эрдэнэ нартай холбоотой хуулийн байгууллагад шалгуулж байгаа асуудал байна уу гэдгийг тодруулсан. Улмаар тус газруудын үүдэнд майхантай хонож, суулт хийсэн. Ингээд өчигдөр буюу даваа гарагийн орой бидэнд хариу ирүүлсэн. С.Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргүүд байна, Х.Баттулгад холбогдох эрүүгийн хэрэг байхгүй юм байна гэсэн мэдээлэл авсан.

Мөн өчигдөр Дээд шүүх хуралдсан. Хурлаар С.Эрдэнэ болон Ө.Шижир нарыг АН-ын даргаар бүртгэж өгөх хүсэлтүүдийг Дээд шүүх хүлээж аваагүй, буцаасан. Тиймээс ойрын хугацаанд АН-ыг ингэж хоёр хуваагдаж, шүүхээр яваад байгааг цэгцэлж, нэгдсэн АН, хүчирхэг сөрөг хүчний байр сууринд хүргэх чухал байна.
Тэгэхээр АН 200 мянган гишүүдээрээ хэлэлцсэн дүрмээрээ ажиллая. Үндэсний бодлогын хорооны гишүүдийн гуравны нэг нь гарын үсгээ зураад хуралдая. Хуралдаад намын их хурал зарлана. Их хурал хуралдаж, цэгцэндээ орж, хэн дарга болох нь хамаагүй, үзэл санааны манлайлагч болох хүнээ дэмжээд явна.
Эрх баригчид дураараа бүх асуудлыг шийддэг энэ нөхцөл байдалд ардчилагчид хориг тавьж чадна шүү гэдгийг хэлэх гэсэн юм" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эргүү м�##� урвасан хулгайч сайханб�##�агаа авчирч тушаа
хэлсэндээ хүрдэггүй, анхан шатны байгууллагаа ашиглаад хаядаг, удирдагад орох мөрөөдөлтэй эрдэнэболд мэтийн хог шаарнуудаас болж өөрчлөлт гарахгүй байнаа
Баасны чинь Ардчил�##�. Ардчиллын нэр барьж төрд шург�##�цгаагаад хэн хохирсон билээ. Ард иргэд хохирсон. Ардчил�##� гэгч пайз зүүсэн хулгайч нараас хол байх хэрэгтэй.
Женкогийн суганы үс мөнгөний тэмцэгч нар