Нийгмийн

Бодлогын хүү нэмэгдсэн нь бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ

Сүүлийн үед цаг үе, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой гэнэтийн шийдвэрүүд ар араасаа гарсаар байна. Монгол банк мөнгөний бодлогын хорооны 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ээлжит хурлаараа бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэсэн билээ. Энэхүү шийдвэрийг дагаад хадгаламжийн хүү нэмэгдэх, зээлийн хүү дагаад өсөх, зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт багасах гээд олон төрлийн шууд хамаарлууд бий болно. Тэгвэл Монголын томоохон банкнуудын хамгийн эрэлттэй хадгаламжийн хүү хэрхэн өөрчлөгдөж буйтай танилцацгаая.

*Эх сурвалж : Банкнуудын албан ёсны вэб сайт

Дээрх үзүүлэлтээс харахад иргэд ихэвчлэн 1 жилийн хугацаатай хадгаламж болон хүүхдийн хадгаламжийг түлхүү нээлгэдэг байна. Бодлогын хүү нэмэгдвэл дагаад одоо байгаа хуучин хадгаламжийнхаа хүүг ч нэмэх боломжтой. Гэхдээ иргэд санхүүгийн мэдлэг дутмаг байдлаасаа болоод энэ боломжийг ашиглаж чаддаггүй. Анх хийсэн гэрээнийхээ дагуу л явсаар байдаг.

Эцэст нь бид санхүүгийн аливаа шийдвэр гаргахдаа сайн нягталж, өөрт ашигтай хувилбарыг үргэлж эрэлхийлж байх цаг үе иржээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button