НИЙГЭМЯрилцлага

Жек Уэтерфорд: Чингис хаан үргэлж урагшаа, ард түмнийхээ, дэлхийн ирээдүйг хардаг байсан

Жил бүр “Монгол бахархлын өдөр”-өөр олгодог “Чингис хаан” одонгоо Монгол Улс энэ жил АНУ-ын нийтлэлч, зохиолч Жек Уэтэрфордод олгосон билээ. “New York Times”-ын сайн нийтлэлчдийн нэг энэ хүн бага наснаасаа Монголын түүхийг сонирхон судалж, “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан”, “Монгол хатдын нууц түүх: Чингис хааны охид эзэнт гүрнийг хэрхэн аварсан бэ?”, “Чингис хаан ба бурханы эрэлд: Дэлхийн хамгийн агуу байлдан дагуулагч бидэнд шашны эрх чөлөөг хэрхэн олгосон бэ” зэрэг ном бүтээсний зарим нь бестселлер болсон юм. Монголчуудын байлдан дагууллын түүх, ач холбогдлыг эерэгээр сурталчлан таниулж яваа энэ эрхмийн 2010 онд mircorp.com цахим хуудаст өгсөн ярилцлагыг eguur.mn уншигчдадаа хүргэж байна.

Ярилцлага ерөнхийдөө “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номын тухайд өрнөсөн ч явцуу биш бөгөөд зохиогчийг хангалттай нээсэн, уншсан хүмүүс, ялангуяа монголчуудад нэгийг бодуулах агуулга гаргаж чадсан санагдсанаа эхэнд тэмдэглэе.  

-Монгол, Чингис хаан судлалд таныг анх юу татсан бэ?

-Хүүхэд байхдаа олон агуу байлдан дагуулагчдын намтрыг уншсанаас Чингис хааных онцгой байсан юм. Гэхдээ бага байхдаа түүний өрнүүлсэн дайн тулаан, амьдралын адал явдлуудад л ач холбогдол өгч, сонирхдог байснаа нуухгүй. Түүнийг зүгээр нэг байлдан дагуулагч биш юм гэдгтийг ойлготлоо удсан гэх үү дээ.

Хожим ЗХУ задарч, чөлөөтэй болох үед Монголд очиж, бага насны тэр сонирхлоо сэргээх завшаан тохиосон юм. Замналаа маш хожуу эхлүүлсэнтэй ижил ч гэлээ миний бага насны сонирхол, уран зөгнөл намайг тийш хөтөлсөн.

-Зөвхөн сонирхоод өнгөрөх биш, ном бичихэд юу нөлөөлөв?

-1998 онд Монголд хийсэн аялал надад энэ агуу хүнийг ямар их буруу ойлгож явсныг ойлгуулж, амьдралынх нь өөр нэг талыг судлах хүслийг төрүүлсэн юм. Улмаар түүнийг бүрэн дүүрэн ойлгохын тулд бусдын бичсэнийг унших бус, өөрөө судалж ойлгоод шинээр бичих хэрэгтэй гэдгийг ухаарсан.

-Номын судалгаа хийх, бичих явцад танд ямар бэрхшээл тулгарсан бэ?

-Ном бичих шийдвэр гаргах нь өөрөө хамгийн анхны том бэрхшээл байсан. Нас сүүдэр 50 гарсан, монголоор ганц ч үг ярьдаггүй, монгол хэлний курст сууж үзээгүй. Гэхдээ зохиолч, түүхч Дэвид Маккалоуд ном бичих санаагаа цухуйлгаж, дутагдлаа тоочиход тэрбээр "Энэ номыг ямар нэгэн мэргэжилтэн бичсэн үү?" гэсэн энгийн асуултаар намайг зоригжуулсан юм.

Үүний дараа би урагш ахих, хэл сурах, түүхийг харсан шигээ бичихийн тулд чадах бүхнээ хийх зоригтой болсон. Монголын талаар илүү сайн ном бүтээх шилдэг эрдэмтэн, мэргэжилтнүүд бийг мэддэг, тэднийг ажлаа сайн хийгээсэй гэж хүсдэг ч одоохондоо өөрийн хэмжээнд Монголын түүхийг ойлгож, энэ улсыг хайрлах агуу их хайраа сонирхох хүмүүстэй нь хуваалцах гэж зүтгэж байна.

-Судалгааны явцад юу таныг хамгийн ихээр гайхашруулсан бэ?

-Ном бичихээр шийдэж, судалгаа эхлүүлсний дараа надад туслах хүмүүс, эх сурвалжууд гарч ирсэн нь хамгийн гайхалтай байсан. Над шиг огт чадваргүй хүний ​​төслийг ямар ч эрдэм шинжилгээний байгууллага, тэтгэлэг олгодог байгууллага, хэвлэлийн газар санхүүжүүлж, мөнгө өгөхгүй нь ойлгомжтой.

Харин монголчууд өөрөөр хандсан. Хаана ч явсан хүмүүс хоол авчирч, гал түлж, ус авчирч, морь авчирч, өөрт байгаа бүхнээ хуваалцаж байлаа. Түүхийг нь судалж байгааг мэдээд тэд надад туслахын тулд чадах бүхнээ хийхийг хүссэн.

Жек монгол найзын хамт

Ингээд Монголын ард түмний буцалтгүй тусламж, мөнгөөр биш ч чин сэтгэл, тусламжаар энэ төслийг хэрэгжүүлж чадсан. Энэ туршлага надад үнэхээр гайхалтай байсан. Тэд нэг бус удаа надад "Чи англиар ярьдаг, чи дэлхийтэй ярьж, биднийг хэн болохыг хэлж, таниулж чадна" гэж маш энгийнээр тайлбарлаж байв.

-Чингис хааны үлдээсэн өвийн нөлөө өнөөгийн Монгол Улсад хэр хадгалагдаж вэ? Тэр хүн хойч үедээ хамааралтай дүр хэвээр үлдэнэ гэж та бодож байна уу?

-Энэ үндэстнийг Чингис хаан өөрийн оюун ухаан, төсөөллөөр бүтээсэн. Тэдэнд бичиг үсэг, арми бий буй болгож, хууль зохиож, улс орны нэрийг өгсөн. Чингис хаангүй Монгол гэж үгүй. Түүх бичдэг хүний ​​хувьд хэлэхэд, би үргэлж эргэж хардаг ч Чингис хаан үргэлж урагшаа, ард түмнийхээ ирээдүйг, дэлхийн ирээдүйг хардаг байсан. Түүний бүтээсэн агуу эзэнт гүрэн нас барснаас нь хойш 150 жилийн дараа алга болсон. Гэсэн хэдий ч, би түүний улс орондоо үзүүлэх хамгийн том нөлөө нь хараахан болоогүй, урд байгаа гэж харж байгаа.

Чингис хаан улс төрийн бодлого, хэрэгжүүлэх арга барил, нийгмийг зохион байгуулж буй хууль тогтоомж гээд бүх л талаараа  цаг үеээсээ түрүүлсэн хүн байсан. Тэрээр дипломат халдашгүй дархан эрхийг бий болгож, бүх хүмүүст шашны эрх чөлөө олгож, бүх шашныг татвараас чөлөөлж, эмэгтэйчүүдийг хулгайлах, худалдахыг хориглож, газар усаа хамгаалсан хуулиудыг өнөөдрийн бидний байгаагаас ч хамаагүй хатуу болгосон. Түүнийг байгаль орчны үзэлтэн, феминист, либерал эсвэл ардчилсан үзэлтэн гэж нэрлэх нь тэнэг хэрэг. Чингис хаан байлдан дагуулагч байсан ч юуны түрүүнд цаг үеэсээ хэтийдсэн ирээдүйн хүн байсан, учир нь бид түүний төсөөлж, цогцлоохыг мөрөөдөж, зорьж байсан шударга ертөнцийг өнөөг хүртэл бий болгож чадаагүй байна.

-Өөр ямар нэг номоос жишээ авч, хөтөч маягаар ашигласан уу. Монгол болоод Чингис хааны мөрөөр аялсан аялал тань энэ номд яаж нөлөөлсөн бэ?

-Аялал миний судалгааны үндэс болсон. Бусад эрдэмтдийн бичсэн намтрууд их тустай байсан ч тэдний хэн нь ч Монголд ирж, Чингис хааны замаар аялж байгаагүй. Сургуульд байхдаа бид нүд, чихээрээ боловсордог бол амьдрал дээр биеэрээ туулж сурдаг. Чингис хааны зогсож байсан газар зогсож, ууж байсан усыг ууж, сонсож байсан шувуудын дууг сонсож, үнэрлэж байсан морины хөлсийг үнэртэж, амьсгалж байсан агаарыг амьсгалснаар би эртний шастирт тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлуудыг илүү ойлгосон.

Жек эхнэрийн хамт Монголд

-Монголд хийсэн аяллуудын тань хамгийн сайхан дурсамж юу байсан бэ?

-Монголыг хайрлах миний хайр нь газар нутаг, хүмүүс гэсэн хоёр зүйлээс үүдэлтэй. Газарзүйн бүс, олон янзын байдал нь гайхалтай. Цар хүрээ үнэхээр өргөн. Үөвхөн байгалийн гадна байдал дүр төрх биш, түүнд зохицохын тулд хуримтлагдсан туршлага нь гайхалтай.
Би одоо Монгол Улсын хууль ёсны оршин суугч. Сүүлийн хорин жилийн хугацаанд амьдралынхаа ихэнх хугацааг тэнд өнгөрүүлсэн ч жил бүр хоёр сар гаруйн хугацаанд очиж аялахыг хичээдэг. Хуучин газруудаа дахин үзэж, шинэ газруудыг олно. Би Монголдоо хэзээ ч ханаж чаддаггүй бөгөөд Монголтой холбоотой хамгийн тод дурсамжууд урд минь байгаа гэж боддог.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-24 10:24

Чингис хааны тухай хамгийн их суд�##�ж бичиж дэлхийд бас таниулсан хүн гэж боддог

Зочин
Зочин
2022-11-24 10:26

Энэ хүний бичсэн номыг уншсан бол бүгд дэмжих бсан. Чингис хааны байлдан дагуул�##�тыг шинээр буюу маш зөв өнцгөөр нь дэлхийд таниулж өгсөн хүн шүү. "Өнөөгийн ертөнцийг үүсгэн байгуулагч Чингис хаан" энэ номных нь нэрнээс харахад л бүх зүйл ойлгомжтой. Дэлхийд хэдэн сая хувиар олон хэлдээр хэвлэгдсэн 3 ном бдаг. Олж уншаарай. Хүсвэл mp3 хэлбэрээр авч болно шүү

Зочин
Зочин
2022-11-24 10:26

Эзнээ олсон шагн�##� гэж бодож. Манай улс хүний хөдөлмөр, сэтгэлийг үнэлж чаддаг гэдгээ харуулах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-11-24 10:39

Hurteh estoi hun monoosoo mon

Зочин
Зочин
2022-11-24 11:13

Shinjleh uhaan oilgdggui erdem bolobsrol dutuu dulimag nobshnuud face eer dvvren esergvvtseed ene hvn shagnaliig absan ni nvdee olson zvil

Хүн чанар хэцүү үед илэрдэг
Хүн чанар хэцүү үед илэрдэг
2022-11-24 13:46

1999 онд бил үү дээ АНУ-д байхдаа түүний "Нууц хатдын түүх буюу Чингэсийн хааны охид эзэнт гүрнийг хэрхэн аварсан бэ?" гэдэг номыг олж уншсан. Гадны хүн бичсэн гэхэд манай түүхийг ямар сайн суд�##�сан хүн гэж гайхарширч биширсэн. Харин өнөөдөр эх орондоо түүнийг харсандаа маш их баяртай байна.

Холбоотой мэдээ

Back to top button