Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Эрэгтэйчүүдийн бэлгийн эсийн дундаж тоо хоёр дахин буурав

"Human Reproduction Update" сэтгүүлд нэгэн сонирхолтой судалгааны талаар нийтэлжээ. Тодруулбал, дэлхий даяар сүүлийн 45 жилийн хугацаанд эрэгтэйчүүдийн бэлгийн эсийн дундаж тоо хоёр дахин буурсан талаар нийтэлсэн байна.

Нийт 53 орны 223 судлаачдаас цуглуулсан 57 мянга орчим эрэгтэйн өгөгдөлд дүн шинжилгээ хийсэн аж. Улмаар 1973-2018 оны хооронд эр бэлгийн эсийн дундаж тоо нэг мм-т 101 саяас 49 сая болтлоо буурсан нь ажиглагджээ.

Ингэснээр сүүлийн 45 жилийн хугацаанд эр бэлгиийн эсийн тоо хоёр дахин буурсан үзүүлэлт ажээ. Мөн эрэгтэйчүүдийн бэлгийн эс жилд дунджаар нэг хувь буурч байгаа гэсэн байна.

Дээрх асуудлын шалтгааныг эрдэмтэд тогтоож чадаагүй бөгөөд зайлшгүй анхаарах ёстой сэдвүүдийн нэг болсон тул судалгаа шинжилгээ сайн хийх хэрэгтэй хэмээх дүгнэлтэд хүрчээ.

Эрдэмтэд тамхи, элдэв бусын эмийн бүтээгдэхүүн, хуванцар эдлэл, хог хаягдал, буруу хооллолтоос шалтгаалсан байх магадлалтай хэмээн таамаглаж буй.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэг мм-т 49 сая бэлгийн эс байгаа гэх тооцооллыг хэвийн хэмжээнд оруулдаг байна. Хэвийн хэмжээ нь 15-200 орчим сая бэлгийн эс ажээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-03 15:19

Гол нь дэлхий даяар нүүрлэсэн эдийн засгийн хямр�##�уудын дунд мөнгө олох гэсэн, өр ширээ дарах гэсэн, өдөржингөө гар утас, компьютер харж, сөрөг комент уншиж, ирээдүйдээ итгэхгүй болж байгаа ш�##�тгаанаас үүссэн сэтгэл зүйн хямр�##�, стресс нөлөөлж байгаа.

Холбоотой мэдээ

Back to top button