ДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГ

Олон улсад газрын тосны үнэ өсөх хандлагатай байна

“Brent” маркийн газрын тосны ирэх арванхоёрдугаар сар дахь фьючерсийн үнэлгээ 2.36 хувиар өсөж, нэг торх нь 60.43 ам.доллар болоод байна. Энэ төрлийн газрын тосны үнийн өсөлт хамгийн сүүлд энэ сарын 1-нд бүртгэгдсэн / 60 ам.долларыг давсан/ юм. Харин “WTI” маркийн газрын тосны үнэ 2.05 хувиар өссөнөөр нэг торх нь 54.64 ам.доллар болжээ.

Судлаачид олон улсын тавцанд газрын тосны үнэ ийнхүү нэмэгдэх хандлагатай болж буйн шалтгааныг ОПЕК-ийн орнууд олборлолтын эрчээ бууруулахгүй байгаатай холбоотой гэж үзэж буй. Ойрхи Дорнодын орнуудад улстөрийн тогтворгүй байдал хэвээр үргэлжилж, түлшний хэрэглээ өндөрсөж буйгаас шалтгаалан газрын тосны үнэ сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөөр байгаа бөгөөд нэгэнтээ 100 ам.долларыг давж байсан удаатай. Сүүлийн жилүүдэд ийнхүү 50-630 ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа юм.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button