ДЭЛХИЙСонин хачин

"Breaking Bad" цувралын Брайан Крэнстоны өмссөн дотуур хувцсыг дуудлага худалдаанд оруулжээ

Даваа гарагт www.propstoreauction.com гэх хуудаснаа шинэ дуудлага худалдаа зарласан байна.

"Online Entertainment Memorabilia Auction: Los Angeles 2023" нэртэй тус дуудлага худалдааны хүрээнд тайз, дэлгэцийн алдартай уран бүтээлүүдэд ашигласан 1000 гаруй туслах хэрэгслийг зарахаар төлөвлөжээ.

Дуудлага худалдаа энэ сарын сүүлээр буюу 27-28-ны өдрүүдэд дуусгавар болох ажээ.

Дуудлага худалдааны хамгийн онцлох хэрэгслүүдийн нэг нь "Breaking Bad" цувралд гардаг дотуур хувцас аж. Тодруулбал, тус цувралын жүжигчин Брайан Крэнстоны өмсөж байсан дотуур хувцас юм байна.

Хөндлөнгийн ажиглагчдын таамаглалаар тус дотуур хувцас таван мянган ам.долларт хүрэх магадалалтай ажээ.

Одоогийн байдлаар 3750 ам.доллароор үнэлсэн байна.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button