НИЙГЭМНийгэм мэдээ
Чехэд сураггүй алга болсон монгол иргэнийг хайсаар байна

Энэ сарын 4-ний өдөр Чех улсад ажиллаж, амьдардаг монгол эрэгтэй сураггүй алга болсон юм. Тэгвэл түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа ажээ.
Дагвын Гантөгс 54 настай бөгөөд Пардубице хотын Фоксконн үйлдвэрт ажилладаг байжээ. Түүнийг хамгийн сүүлд 4-ний шөнийн 02.00 цагийн орчимд Пурдубицегийн Полабина орчимд харсан аж.

Тэрбээр 170 см өндөртэй, богино хар үстэй, бор нүдтэй. Сураггүй болохдоо хар хүрэм, цагаан оройтой малгатай явсныг Пардубицки мужийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Дита Холецкова олон нийтэд зарлажээ.
А.ДАВАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.