Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Германы эрдэмтэд нянгийн эсрэг шинэ нэгдлийг жүжигчин Кианугийн нэрээр нэрлэжээ

Германы эрдэмтэд шинээр нээн илрүүлсэн бактерын эсрэг нэгдлийг Холливүүдийн жүжигчин, Матрикс болон Жон Вик киноны од Киану Ривзийн нэрээр нэрлэжээ.

Тодруулбал, Германы эрдэмтэд хүн болон ургамалд хоруу чанартай нянг устгах шинэ нэгдлийг илрүүлж, түүнийгээ Киану Ривзийн бүтээсэн дүрүүдийн нэг нэгэн адил эсэргүүцэх, тэмцэх чадвар өндөртэй гэх утгаар "Keanumycins" гэж нэрлэсэн байна.

Тухайн эрдэмтдийн нэг боолох Себестьян Гётце "Энэхүү нэгдэл өндөр идэвхжилтэй байсан нь биднийг гайхашруулсан. Маш хоруу чанар бүхий олон төрлийн нянг үр дүнтэй устгадаг" хэмээн хэвлэлд мэдээлжээ.

Эрдэмтдийн хувьд уг бодисын нэрийн талаар ярилцаж байгаад гэнэт нээлтээ хийх гэж буй Жон Вик 4 киноны талаар ярьж байхдаа нэгдлийнхээ нэрийг олсон байна.

Энэ нь шинээр нээсэн нэгдлүүдийг анх удаа кино одын нэрээр нэрлэсэн тохиолдол болжээ.

Кианугийн хувьд эл мэдээллийн дараа "Миний нэрээр бус Жон Вик хэмээн нэрлэх ёстой байсан гэж бодож байна. Энэ үнэхээр гайхалтай явдал байлаа. Намайг гайхашруулсан" хэмээн ярьжээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button