Селена болон Хэйлигийн хооронд юу өрнөв

Цахим орчинд Хэйли Биберийг үзэн ядагсад нэмэгдсээр. Тодруулбал, Жастин Бибер сүүлд тайзнаа гарах үед үзэгчид түүний эхнэр болох Хэйлиг үзэн ядаж, харааж, орилж байв. Түүгээр ч зогсохгүй Хэйлигийн гоо сайхны бүтээгдэхүүнийг хогийн сав руу хаяж буй бичлэг тик ток орчинд тренд болж буй.
Энэ бүхэн урт хугацаанд фенүүдийн дунд өрнөж буй маргаан бөгөөд мартагдаад байсан энэ явдал Селенаг жин нэмсэн үед хурцадсан юм. Тодруулбал, Кайли Женнер болон Хэйли Бибер нар Селенаг доромжилсон хэмээн фенүүд уурссан билээ.
Үүнтэй холбоотой хэд хэдэн баримтыг фенүүд дэлгэсэн юм.
- Кайли болон Хэйли нар тик ток хийсэн нь Селена таргалсан явдалтай давхацсан тул түүнийг доромжилсон хэмээн үзэж байгаа. Шалтгаан нь тик токт ашигласан дуу нь энэ бүхэн чиний хүртэх ёстой зүйл байсан гэх утга бүхий байв.
- Селена санамсаргүй хөмсөгний химиэ хэтрүүлсэн талаарх стори оруулснаас удалгүй Кайли Хэйли хоёр хөмсөгний зургаа оруулсан.
- Тайлор Свифт Селенагийн сайн найз. Гэтэл Хэйли Тайлор Свифтийн нэрийг сонсоод бөөлжиж буй мэт царай гаргасны дараа Селена найзыгаа өмөөрсөн юм.
- Хэйли Жастинийг өөртөө татахын тулд Селенаг дуурайдаг байсан хэмээж байгаа. Учир нь түүнийг дуурайсан хэд хэдэн тохиолдол бий. Селенаг дуурайж шоудсан бичлэг хийж, үүнийг дуурайж үс засалтаа өөрчлөн, хувцаслалтыг нь ч дуурайсан зургууд байдаг.
- Селена Жастин хоёрыг үерхэх үеэрээ болзож байх үед Хэйли ард нь явж байгаа дүрст бичлэг бий. Энэ нь Селенаг дагаж, түүнийг тойрч явдаг байсан гэх.
- Хэйли Селенагийн үсчин болон хумсны маникурч дээр үйлчлүүллдэг болсноос гадна фитнесст нь хүртэл явж байгаа папараццийн дүрст бичлэг бий.
- Мөн Хэйли Селенаг дуурайн хоолны нэвтрүүлэгтэй болсон гэх.
Энэ мэт олон шалтгаан Хэйли болон Кайли нарыг олон нийт үзэн ядахад хүргэж, улмаар Кайли инстаграмдаа хамгийн олон дагагчтай Гиннесийн амжилтаа Селена Гомезод алдсан юм.
Одоогоор Селенагийн инстаграм дагагчид нь 396 саяд хүрээд буй. Харин Кайлигийн 380 сая болсон билээ. Мөн Хэйли Бибер энэ үеэр 500 гаруй мянган дагагчаа алдаад буй. Гэвч тэдний асуудал одоог хүртэл үргэлжилсээр байна.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэйли нь Селенаг яасан ч гүйцэхгүй
Zugeer coincidence bhd uhleee2
Zowhon hailey iig l harluulaad bhin yooohahaahah ter shn ariuhan amitniihaa buzar ymnuudiin olj bas u shaad niitleere
Хэйли бол Селенагаас арай л дутмаг санагддаг. Б