Ц.Хуланг Х Богдын асуудлаар БНХАУ-ын талд ажилласан хэмээн шалгаж байна

Яруу найрагч, зохиолч Ц.Хуланг энэ оны нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө тагнуулын байгууллагаас баривчилсан. Түүнийг Эрүүгийн хэргийн 19.4 дүгээр зүйлээр буруутгаж буй.
Тодруулбал, Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан гэх үндэслэлээр шүүж байгаа. Энэ хэсэгт хамаарах шийтгэл нь 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял онооно.
Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Ц.Хулан гурав дахь сардаа цагдан хоригдож байгаа. Найрагч бүсгүйг нийгмийн сүлжээнд эх оронч үзэл санааг тунхаглан зарладаг уран бүтээлч яагаад ч тагнуулын үйл ажиллагаа явуулахгүй гэсэн давлагаа өрнөж байгаа ч ийнхүү удаан хоригдож байгаа нь эргэлзэхэд хүргээд байна.
Учрыг лавлан судлахад тэрбээр Х Богдыг тодруулах, алдаршуулах процесс өрнөж байх зуур гадаадын байгууллагатай хамтран ажилласан асуудлаар шалгаж байгаа гэх. Тайлбарлаваас, Төвдөөс гаралтай шарын шашны гурван том тэргүүн болох Далай лам, Банчин богд, Жавзандамба нар нэгнийхээ хойт дүрийг тодруулдаг үйл хэргэмтэй. Тэр утгаараа Далай лам 2016 онд Монгол айлчлахдаа Их тэнгэрт X Богдыг тодруулах ёслолыг хаалттай байдлаар үйлдсэн. Үүнээс улбаалж Далай ламыг Монголд айлчилсанд БНХАУ дургүйцлээ илэрхийлж, нүүрсний экспорт, своп хэлцэл сунгах, ОУВС-гаар дамжуулан зээл татах зэрэг асуудлаар дипломат сэрэмжлүүлэг өгч эхэлсэн гэдэг.
1995 онд Далай ламын тодруулсан зургаан настай Банчингийн дүрийг Хятадууд хулгайлсан ба “Энх тунх өсөж торнисон ч шашны тэргүүнээр ажиллах хүсэлгүй байгаа” хэмээн тайлбарлаж, Хятадын комминуст намын гишүүний хүүхдийг Банчингаар тодруулсан байдаг. Эл Банчин дүр одоо Хятадын коммунист намд ажиллаж, шашны өндөр боловсрол эзэмшсэн гэх ба манай зарим улс төр, шашны томчууд түүнд мөргөдөг нь ил тод асуудал юм.
Цаашлахад тогтсон үйл явцын дагуу насан өндөр болсон Далай ламын хойд дүрийг “хятадын” энэ Банчин богд тодруулах болчхоод буй. Тэгэхээр Банчин богдтой эн зэрэгцэж, Далай ламын хойт дүрийг тодруулах эрх эдлэх хувилгаан бол өдгөө тодроод буй X богд юм.
Тэгэхээр Ц.Хуланг өнгөрсөн жилүүдэд энэ агуулгаар БНХАУ-тай харилцаа үүсгэн ажилласан гэж үзэж байгаа юм байна.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
bogd n garamjaviin ach geher l mongo orson sanagdaad hudlaa sanagdaad bgaam daa
Тиим юм байдаггүй юм энд гарамжав ч хамаагүй богд гэж хэн байдгииг мэдэж байж цуур
Монголд дахиад Богд энэ тэр хэрэггүй. Монгол Улсын Тусгаар тогтнолын төлөө зүтгэсэн VIII-р Богдоо сайнаар яриад, бичээд л цаашаа явцгаамаар байна. Богд нарын түүхийг VIII-р Богдоор дуусгая.
Мөнх хөх тэнгэр, өвөг дээдсээ л шүт Монголчууд минь
Гай богдоор ч яадаг юм
Bogd yrij huniig horij tsagdaj bgaa bol ichig,,,
Ганц энэ биш байхаа, ОХУ, Ер-ч байсан үеийн Х.Баттулгын үйлдэлтэй холбоотой өөр бас бус юм бий байхаа
Бүх юмыг Х.Баттулгатай бүү холбоо...
Богд тодруулах хэрэг байхгүй, Чойжамц гуай байгаа биздээ
Teneg yumu erguu yumu
Богд гэдэг чинь шал өөр богдын талаар судал юуч мэдэхгүй хүнии үг байнадаа эмэгнэлтэй
Муухай хүүхэн байжээ,
Тагнуулынхан 2 жил гаран дагаж мөшгөж байж гарцаагүй үйлдэл дээр нь баривчилсан юм бишүү. Ямар ч ажилгүй хирнээ баян тансаг амьдардаг мөнгөтэй бийлэгжүү авгай хятадаас санхүүждэг байсан баына. Ийм удаж байхыг бодоход нилээн л но той юм байна. Мөнгө хүчтэй шүү.
Женкогийн зөвлөх байсан үеийнх нь асуудал бна. Жен кийн даалгавараар ажилласан бна ! Женко бол Монго лыг эсрэг 2 хөршийн эрх ашгийн төлөө идэвхтэй ажил ладаг этгээд шүү дээ ! Түүний даалгавар байх нь л дээ
Жeнко харин ч Хуланг сэжиглээд ажлаас нь болиулсан юм бишүү
Жэнко далай ламыг авчирах гээд хятадад хонь өгсөн биз дээ. Даанч зөвшөөрөөгүй гэсэн
Хүүхдээ хөгжим бүжгийн сургуульд хүргэж өгөхөөр явж байхад их л олон удаа Хятадын элчингийн хашаанаас гарч явахад нь таарч байсан. Үнэн байхаа.
Хуулийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэж үүрэгт ажлаа явуулаж байхад нь хэсэг нөхөд цол гуншингаа дурьдан ажиллагаанд нь саад болохуйц мэдэгдэл гарган,тэр тэх хүн биш гэх маягтай асуудал тулган сүржитгнэх нь зохимжтой асуудал мөн үү?шалгаад л аяндаа эцсийн үр дүн гарана биздээ
тэгээхээр эгэ 10- р богд хуурамч болж таарч бна уу
Юу гэж хуурамч байдаг юм бэ?
Хуурамч байлгүй яахав
Neg ih hun horiod baih zuil monuu shashinii asuudlar bas horij tsagddag sonin ineedmiin ch yum doo soliotoi novshnuud ve naad hunee sulalaad baitsaaj bolohgui l yum baih da.
шуналын дэв болсон бузар авгай .оросоос мөнгө авна хятадаас мөнгө авна хичнээн газар үйлчилдэг шуналын дэв вэ.олигтой бизнес ажил хийдэггүй аталаа бренд хөөгөөд баян цатгалан амьдраад байдаг нь ийм байж
Мөнгөөр тодорсон БОГД ээ бүү үзгэд
Тэр хэзээч эх орон ард түмнээсээн урвахгүй
Хулан авгай мөнгөний хойноос яач мэдэх авгай тэнэгдүү .Монголын шарын шашины 2 хуваагдаад бгаа
Соён гэгээрүүлэгч гээд өөрийн дүрдээ итгэчихсэн наль наль гэсэн тэнэг авгай Оросын түрэмгийллийг дэмжээд бсан Хятадад мэдээлэл дамжуулжээ
За яг үнэн байхаа
Уг нь Богд энэ тэрээ гэж сүржигнэх хэрэггүй л юм Зүгээр байхаар өөр улс манайхыг төлөөлж оролцоод асуудал үүсгэх гээд байдаг юм уу хаашаа юм
Богдоор яах юм,Хулан хятадын талд ажиллах хүн биш
Чи дотор нь орж үзсэн юмуу гял цал гаднаа хар хор нь дотроо л байна тиим л хүүхэн
ТАНГАД ТҮВДҮҮД МОНГОЛЫН ҮНЭНЧ ДОТНО НӨХӨР ГЭЖ ҮҮ? ТЭГЭЭД Ч БУРХАН БАГШ-БУДДА ТҮҮНИЙ СУРГААЛИЙГ ТӨВД, ХЯТАД, МОНГОЛ ӨМЧЛӨЖ МАНАЙХ ТАНАЙХ ГЭХ УЧИР БАЙНА УУ? ИНГЭЖ СОЛИОРЧ БАЙЖ МОНГОЛОО ХУВААЧИХДАГ ГАШУУН ТҮҮХ БИЙ. УЛААН ШАРЫН ШАШИН ГЭЖ ДАВХИАД ХЭДЭН ҮХЭР МОНГОЛЧУУД БИЕ БИЕНЭЭ ХЯДСАН ТҮҮХ ТИЙМ Ч ХОЛ БИШ БАЙНА!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Мөнх хөх тэнгэр, өвөг дээдсээ л шүт Монголчууд минь
Тэр богд ямар хамаатай тэрүүнд нь тагнуул хийсэн ч гэх шиг лам ямар төртэй холбогдож болохгүй
Женко Баттулгыг дагасаны гай шүү дээ, тэрнийг дага сан бүхэн сүйрч бна. Олимпийн аварга, улс төрчид, яр уу найрагч.....одоо мөдхөн сэтгүүлчид энэний хойноос ачигднаа.... түй түй....
Халх богд нар Далай ламыг тодруулж байсан түүх огт байхгүй. Худлаа юм бичээд
Зсссссс
Нэг л сонин сонин юм бичээд байдаг байсандаа. Ийм мундаг аавын нэртэй төртэй охин яах гэж ингэдэг бнаа гэж ихэд гайхаж сэжиглэдэг байснаа нуух юун!!!
гэнэт баяжиж жапан таун үнэтэй машин үнэт эдлэл арьс үсэнд боогдоод ирсэн, хамба лам руу үсчээд байсан хүн дээ
Женко-н хүүхэдийг тодруулах гэж яваад баларсан юм биш үү
Энэ асуудлаар юм бол Хулангийн суллах хэрэгтэй бхо
Женког дагасан олон сайхан залуучууд хэрэгт орж.аавын хаалга татах нь ттаж. Зарим нь гадаад руу зугатаж байна даа. Үнэхээр хаяа уутай хүэ юм даа. Н.Түвшинбаяр. Ц.Хулан.Удаанжаргал.Г.Байгальмаа.Ууганбаяр. Б.Батзаяа Гансүх....г
Bogdod todorson grh huuhdiig taivan bailgaaj
Hun muu helehees uur jadah ymgui ymnuud baij
Shashin jin sain duriinh ym baigaa buz dee
End jaljaad medemhiireed baigaa humuus shutej bishrehgui l baina bi z dee
Өөрснөө урвагчид Хуланг сулла! Монголд яиар ч хутагт хуилгаан далай лам богд могд хэрэггүй түвд тангадууд мөхдөгөөрөө мөхөцгөө бидэнд бүү гай болцгоо! Монголчууд бол мөнх тэнгэртэй хүмүүс
Тэр хэзээч эх орон ард түмнээсээн урвахгүй
Эх орноо зарсан, Хятадын хараат болгож байгаа Хүрэлсүх, Оюун Эрдэнэ, Занданшатар тэргүүтэй 8жил улс сүйрүүлсэн ИХ н гишүүдийг бүгдийг нь шоронд хий.
Зүгээр л таарсан нэг хаа хамаагүй хэрэг тохсон байхаа. Ойлгомжтой Монголд ажил хийдэг хүн байхгүй хуурамч худалч хүмүүс байдаг юм чинь тагнуулд бас тийм л хүмүүс бий.
Шашин бол ард түмнийг мунхруулах хар тамхи гэж Ленин багш заасан. Зовлон болоход лам таргална, зуд болоход нохой таргална гэж монголчууд тодорхойлж ирсэн. Шашин төр 2 хуулиар тусдаа бдг. Шашины асуудалд төр оролцохгүй, төрийн асуудалд Шашин оролцохгүй хуультай. Иргэн Хулан Шашины хэрэгт оролцох нь хүний эрхийн асуудал. Тэр Хятадтай Богдыг дэмжинэ үү, үгүй юу, Чойжамц хамбаруу дайрна уу, үгүй юу төрд хамаагүй асуудал юм. Манайд Шашин бол төрийн биш. Иймд Чойжамцын хүсэлтээр төр ажиллах нь буруу юм. Асуудалаа иргэний шүүхээр явах хэрэгтэй. Тэр 2. Төр оролцох асуудал биш. Чойжамц төрийн хүн биш. Шашин ч төрийн биш. ТЕГ-рт хийх ажил алга. Шашин шүтлэгээр нь Хуланг хавчаад. Хулан Хятад 2 хэнийгээ шүтэх нь тэдний л асуудал. Төрийн биш. Төрд хойд дүрд хэн тодрох нь падгүй. Би атеист. Надаад бас падгүй. Би Ленин багш, СИ Жин Пин, Мао зүси, Дэн Сяо Пин, Пол Потыг шүтэж бдг. Би тийм эрхтэй. Би коммунист. Хэнд ч хуц гэнэ. Хуланг сулаал ! Тэр төрийн нууц мэддэг нь биш. Би ч биш. Тэр гаднаас мөнгө авсан нь түүний хувийн хэрэг. Тэр төрийн хэрэгт оролцоогүй. Шашны хэрэгт л оролцож. Шашны хэрэг төрд падгүй. Үгүй бол Монгол Шашинаа төрийн болгож Иран шиг болох хэрэгтэй. Хулан-шашны хэрэгт төр оролцох эрхгүй. Манайх шашинт улс биш. Хулан ямар ацны төрийн нууц мэдэх билээ? Тэр нууцтай ажиллаагүй. ҮАЗ-ийн гишүүн биш .зүгээр л 1 тэтгэврийн авгай. Шашины хэнийг хэнтэй нийлж дэмждэг үгүй нь төрд падгүй. Эрхийн л асуудал. Чойжамц төрийн хүн биш. 1 халтар л лам. Төр түүнийг харин дэмждэг аж. ХУЛААН ЧИ ХУЦ ГЭЭ!!!
Хулан Чойжамцын биш, Хятадын шашны нэр дэвшигчийг дэмжсэн тул манай төр түүнийг баривчилж гж ойлгогдож бх юм. Хятад түүнд тэгээ гэж мөнгө өгсөн байж бно. Энэ бол Хятад Монголын төрийн хэрэгт оролцсон хэрэг бас биш юм. Учир нь манай төр шашин 2 тус тусдаа бдг. Хятад шашны хэрэгт л оролцож. Хулантайгаа хамт. Ямар хамаа байна? Коммунист Хятад шашны хэнийгээ дэмжих нь ? Хулан дуртайгаа дэмжиж, шүүмжлэх эрхтэй. Тэр тусмаа шашинд. Хэнийгээ шүтэх нь хүний л эрх. Хятадтай нийлж шүтэх ч бас. Хятад мөнгө өгсөнд нь атаархаад байна уу? Өгч л байг. Манай төрийн мөнгө биш !!! 2лаа нийлээд шашины хэнийг дэмжих үгүй нь төрд падгүй.
Хойд дүрүүд Чойжамцын байна уу Хулан- Хятадын бна уу төрд падгүй. Учир нь хуулиар манайх шашинт улс биш. Шашинт бус төр. Улс. Төр энд оролцох эрхгүй. Хэн хойд дүрүүд болох нь төрд хамаагүй. Төр шашны хэрэгт оролцох эрхгүй. Шашин ч мөн адил.
Хуланг төр баривчилсан нь хүний эрхэнд халдсан хэрэг. Хулан Хятадтай нийлж хойд дүрүүдийг тодруулах эрхтэй. Дэмжих эрхтэй. Чойжамцыг шүүмжлэх эрхтэй. 2лаа масс медиагаар тэмцэг. Төрд падгүй. Би шашинд дургүй. Лам нарт дургүй. Чойжамцаад ч дургүй. Би аттеист. Би Ленин багш, Сталин, Мао зүси, Пол Потад дуртай. Дэмждэг. СИ ЖИНПИН БАГШИЙГ ШҮТДЭГ. ХЯТАДАД ДУРТАЙ. МАШ ИХ. ЯДУУРАЛ АВИЛГАЛАА ЯЛСАН. БНХАУ-д дуртай бх олон шалтгаан бна. Манайх Хятадыг дагавал л хөгжинө гэж гүнээ итгэдэг. Тэгээд яадгийн ??? Хол очиж хуцаа !!! Гээ Хулан!!! Шүүх чмг цагаатганаа
Сонин юм. Чойжамц бол зүгээр л 1 халтар лам. Гэр бүлгүй. 1 ч хүүхэд өсгөөгүй. Буян болоогүй. Тэгсэн атлаа манай төр түүнд үйлчилж, шүүмжилсэн Хуланг нь хорих юм. Лам нарын хойд дүрүүдийг тодруулахад төр оролцож бх юм. Энэ буруу. Төр шашин 2 хуулиар тусдаа бдг. Бие биенийхээ хэрэгт оролцох эрхгүй. Уг нь. Гэтэл Хулан - Хятадын шашны сонголтын эсрэг төр бх юм. Чойжамцын сонголтын төлөө бх юм. Хуулиар иргэн шүтэх эрхтэй. Хулан Хятад 2 хэнийгээ тодруулж шүтэх нь төрийн хэрэг биш. Хятад Хуланд Чойжамц ламын эсрэг, манай шашны сонголтыг дэмжиж яв гэж мөнгө өгөх нь төрд падгүй. Энэ бол төрийн хэрэгт оролцсон явдал биш. Хулан Хятад нар хамтран манай шашны хэрэгт л оролцож. Төрийн биш. Ямар хамаа бна. Лам нар л Хуланг хараах эрхтэй. Төр барьдаг нь буруу.
Хулан төрийн нууцыг мэдэхгүй. ТЕГ-ын ажилтан, ҮАЗ-н гишүүн биш. Хэн ч үүнд итгэхгүй шүү. Ядаж домгоо итгэлтэй зохиогооч.
Хуланг шашны үзэл бодлын хувьд нь баривчилж. Хойд дүрүүдэд хэн тодрох нь шашин ба улс төрийн л асуудал. Иймд л Хуланг хориж. Шашин төр 2 нийлэх нь аюултай. Хуланг шоронд нь хорлож ч чадна. Сүхбаатар жанжинг богдын оточ хорлодог шиг.
Хулан ТЕГ чамайг хорлох вий. Учир нь шүүхэд чи ялна. Чи шашин улс төрийн золиос болох нь
Чойгалсан 3 түмэн лам нарыг, Чингис Тэв тэнгэр бөөг алсан нь харин зөв хэрэг. Төрийг хутган үймүүлэгчид. Нийгэм цэвэршсэн. Шашныг хоригловол зохино. Лам нар баялаг бүтээгчид биш. Ардын цус сорогчид. Зовлонгоор буянаа хийдэг. Коммунистууд шашинг устгаж ирсэн. Хогийн ургамал дахин ургав. Би коммунист, материалист. Аттеист. БНХАУ БОЛ КОММУНИСТ УЛС. Шашинг үздэггүй. Хэрэгт нь оролцохгүй. Далай лам Түвдтэйгээ мөхсөн. Буддын фанатикууд л дагаж бгаа. Улс төрд бол үхдэл болсон. Эх оронгүй ламаар ч дэлхий яах юм? Хятад тоохгүй бх хэрэгтэй. Нээх ач холбогдол өгөх юм. Чойжамц Далай лам нар бол ердөө л нэг лам нар юм. Тархи угаасан.
Битгий мэдрэлт ! Гарамжав богдын өвөг эцэг гэнэ? Ха ха ха Чойбалсан богд могдыг чинь 9 үеийн удмаар нь устгасан. 1 ч хүн үлдээгүй. 3 түмэн ламыг цааш харуулсан. Чингисийн алтан уургийг дэлхий 800 гаруй жил устгасны адил. Хэн ч Монголд л лав үлдээгүй. Нэг луйварчны шээсийг богдод өргөмжилж бхдаа яадаг юм? Түй түй
Ер нь шарын шашин бол манай шашин биш. Төрмөл биш, таримал шашин. Түүхээ санаа. Бид бөө мөргөлтэй л улс. Цогт тайж киногоо үзээч
Монгол хаант улс болох нь. Хаан нь Манан гаас гаралтай. Болж байна
Хуланг шашны хэргээр хорьсон нь дундад зууны инквизиция тай төстэй бна. Шашны үзэл бодлоор нь хавчиж бх юм. Энд хэнийгээ дэмжих нь хүний эрхийн л асуудал. Хулан дуртай хойд дүрээ дэмжих эрхтэй. Үүний төлөө гаднаас мөнгө авсан бсн ч хуулиудад харш биш. Төр биш шашны л хэрэгт оролцож. Чойжамцыг шүүмжилж. Чойжамц бурхан биш. Улаан мах. Шүүмжлэлээс ангид этгээд Монголд бх ёсгүй. Чойжамцаа чи дуугараач. Айлын охиныг хориулаад л. Чи хаан заан болсон юм уу? Ичээч
Дундаад зууны европ шиг Хуланг шуламаар тодруулж, амьдаар нь шатаах л дутаж. Бид тэр үеэс холдоогүй л аж
Шашныхаа дэг жаягаар тодруулсан 10-р богдыг Хулан тэгэж дөвчигнөж байх ямар шаардлагатай юм Хятадууд далай ламыг үзэн яддаг болхоор эсрэг үзэлтэй Хуланг хятадын тагнуулууд ашигласан байж мэднэ Буддын шашны хэмжээнд тодруулдаг ёстой юмыг Хулан монгол мэдэж өөрсдөө шийднэ гэж дөвчигнөх нь буруу байж таарна
Энэ хүмүүс нээрээ ямар мунхаг болоо вэ? Хулан тагнуул хийсэн нь үнэн. Х богд зөв тодорсон нь бас үнэн. Хий хардаж, баян байсных нь төлөө үзэн ядахаа болигтун.
Богд манайхаас тодроно гэдэг манай улсын байр сууринд маш чухал асуудал, иимээс ч муусайн хужаа нар уураг тархиа үүнд чиглүүлж байнаа. Тэгсэн бол гэмт хэрэг мөншдээ.
Гарамжавыг 10-р Богдтой нь цуг Монголоос хөөж явуулаад Хуланг сулалья. Гайны хар богд вэ!!!! Тэр хэнд хэрэгтэй юм!!!!!
Уулыг нурааж усыг ширгээж алтыг нь авч авдрыг нь хаядаг
Байгаль дэлхийн алуурчин айлын голомтноос богд тодорно гэдэг бас л үнэмшилгүй шүү!!!