Шакира 14 дэх Гиннесийн рекордоо эзэмшлээ

Дэлхийн поп од, дуучин Шакира Billboard-ын чарт жагсаалтыг испани дуугаар тэргүүлсэн анхны эмэгтэй дуучин боллоо.
Тэрбээр экс найз залуу хөлбөмбөгчин Жерар Пикэд зориулж “BZRP Music Sessions Vol. 53” дууг 2023 оны нэгдүгээр сард гаргасан юм.
Дуу цацагдаад удаагүй ч Billboard Hot 100-ын шилдэг аравт багтсан анхны испани дуу, Youtube-ийн хамгийн хурдан, хамгийн олон хандалт авсан латин дуу хэмээх шагналуудыг хүртжээ. Мөн Billboard Latin Airplay чартыг тэргүүлсэн анхны эмэгтэй дуучин болсон аж.
Ийнхүү тэрбээр 14 дэх Гиннесийн рекордоо эзэмшээд байна.

Пике, Шакира нар 12 жил үргэлжилсэн харилцаагаа дуусгаж, тус тусдаа амьдрах болсноо өнгөрсөн зун зарласан. Салалтын гол шалтгаан нь Пике алдарт дуучин эхнэр Шакирагийн араар тавьснаас болсон гэдэг. Шакира тус мэдээг сонсоод нөхөр Пикег гэрээсээ хөөж, салах өргөдөл өгсөн гэж ойрын эх сурвалж нь хэвлэлд мэдээлж байсан.
А.Сора
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.