Өнөөдөр хулсны баавгайн үндэсний өдөр

Жил бүрийн гуравдугаар сарын 16-ны өдрийг Үндэсний хулсны баавгай буюу пандагийн өдөр болгон тэмдэглэдэг.
Уг өдрийг хэзээнээс ийн тэмдэглэдэг байсан нь одоогоор тогтоогдоогүй юм. Хулсны баавгайг устахаас сэргийлэхийн тулд энэ өдрийг тэмдэглэн өнгөрөөдөг ажээ.
Панда нь үзэсгэлэнтэй, ховордсон, экосистемд чухал үүрэг гүйцэтгэдэг, дэлхийн олон хүмүүсийн хайрладаг амьтан учраас 1961 онд Дэлхийн байгаль хамгаалах сан байгуулагдахдаа логондоо пандаг оруулсан байдаг. Панда нь дэлхий даяарх байгаль хамгаалах хөдөлгөөний билэг тэмдэг болсон амьтан юм.
Хулсны баавгай 2020 онтой харьцуулахад мөхлийн ирмэгээс холдсон хэдий ч байгалийн экосистемд чухал үүрэг гүйцэтгэдэг тул түүний амьдрах орчныг бүрэн бүтэн байлгах нь чухал байдаг.
Биологийн хамгаалах нийгэмлэгээс 2015 онд хэвлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүлэлд дурдсанаар хулсны баавгайн байгалийн амьдрах орчныг хамгаалах нь тус улсын ойн шувуудын 70, хөхтөн амьтдын 70, хоёр нутагтан амьтдын 31 хувьд тусалдаг байна.
Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 2000 орчим хулсны баавгай амьдарч байна.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.