ДЭЛХИЙСонин хачин

Дэлхийн аз жаргалын өдөр өнөөдөр тохиож байна

Дэхийн аз жаргалын өдөр төнөөдөр охиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны хуралдаанаар аз жаргал рүү тэмүүлэх нь манай гарагийн хүмүүсийн хувьд ижил хүсэл байх зорилготойгоор ийн эл өдрийг тунхагласан байдаг.

Энэ жилийн аз жаргалын индекс хараахан олон нийтэд зарлагдаагүй юм. Манай улсын хувьд өнгөрсөн жил дэлхийн 146 орноос 69 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байдаг.

Уг судалгааг тухайн орны нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ, иргэдийн ниймгээс дэмжлэг авах хийгээд эрүүл аж төрөх боломж, амьдралын сонголт хийх эрх чөлөө, өгөөмөр байдал, авлига зэрэг үзүүлэлтүүдээр хэмждэг. БНХАУ-ын хувьд 72, ОХУ-ын хувьд 80 дугаар байрт эрэмбэлэгдсэн.

Дэлхийн хамгийн аз жаргалтай иргэдтэй улсаар Финланд таван жил тодорсон нь 2023 онд хэрхэн бол гэх хүлээлтийг үүсгэж буй.

-Финланд яагаад хамгийн аз жаргалтай улс вэ-

  1. Амар тайван амьдралын хэв маяг

Финляндад тайван амьдралын хэв маягаар амьдрагсдад тохиромжтой. Учир нь тэдний соёлд өрсөлдөөнөөс илүүтэй хамтын ажиллагааг чухалчилдаг. Бусад улс оронтой харьцуулахад ч амьдрахад хялбар, амар амгалан газар ажээ. Энэ нь оршин суугчид аюулгүй амьдардаг хэмээн тодорхойлж болох юм.

2. Үзэсгэлэнт байгаль

Тус улс дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй орнуудын нэг. Газар нутаг, ой мод, гайхалтай ландшафт, гоёмсог нууруудтай. Байгальд дуртай хүмүүсийн хамгийн ихээр зорин очдог газар юм. Стрессээс ангижрахын тулд байгальд цагийг өнгөрөөх бөгөөд ингэснээр мэдрэлийн системийн цочролыг бууруулж, сэтгэлийн түгшүүрийг бууруулж, өөрийгөө үнэлэх чадварыг нэмэгдүүлдэг байна.

3. Гэмт хэргийн гаралт бага

Дэлхийн аз жаргалын 2016 оны тайланд аз жаргалын хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг нь хүмүүсийн аюулгүй байдлын мэдрэмж хэмээн тусгасан байдаг. Тэгвэл Финляндын хувьд гэмт хэргийн гаралт бага байдаг нь энэ ангилалд дээгүүр байр эзлэхэд нь нөлөө үзүүлжээ. Иргэдийнх нь аюулгүй орчноос авах сэтгэл ханамж өндөр байдаг ажээ.

4. Хүчирхэг эдийн засаг болон боловсролын систем

Тус улс дундаж давхарга ихтэй, ядуурлын түвшин багатай улс юм. Энэ улсад чинээлэг хүмүүс мөнгөөрөө гайхуулна гэх ойлголт байхгүй. Нийгмийн хамгийн ядуу хүмүүс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжтой болж, орон гэргүй иргэд нийгэмд байхаа больжээ.

Харин боловсролын систем нь Европ дахь хамгийн шударга тогтолцооны нэг бөгөөд залуучуудад илүү их боломжийг олгодог байна.

-Монголын хувьд сүүлийн таван жилд-

Манай улсын хувьд аз жаргалын индексээр сүүлийн таван жилийн хугацаанд хэддүгээрт эрэмбэлэгдсэнийг доор харуулъя. Үүнд,

  • 2022 он - 69
  • 2021 он - 70
  • 2020 он - 81
  • 2019 он - 83
  • 2018 он - 94 дүгээрт тус тус эрэмбэлэгджээ.

Юутай ч жил ирэх тусам бидний хувьд аз жаргалын индексээр дэлхийд жагсаж буй эрэмбэ маань сайжирч буй. Харин өнөөдөр 2023 оны индекс тайлан гарах бөгөөд хэддүгээрт эрэмбэлэгдсэн нь тодорхой болох биз ээ. Бид урагшилсан уу, ухарсан уу, тун удахгүй дэлхий даяар тодорхой болох юм.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button