Огцом хүйтэрсэн өдрүүдэд хоёр малчин амиа алдлаа

Дорнод аймгийн Баян-Уул сумын Урт багийн Дарьхантын гол гэдэг газар малчин Г гуравдугаар сарын 21-ний өдрийн 17:00 цагт явганаар малаа хариулж яваад сураггүй болжээ. Аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Баян-Уул сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 22-ны өдрийн 16:40 цагт гэрээс нь урд зүгт 4 км-ийн зайд нас барсан байсныг олж, цогцсыг нь гэрийнхэнд нь шилжүүлэн өгчээ.
Мөн өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хэнтий багийн “Баянголын булаг” гэдэг газар малчин Г нь 17:00 цагийн орчим мотоциклтой малаа хариулж яваад сураггүй болсон тул тус сумын мэргэжлийн ангиас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, маргааш нь 10:21 цагт цогцсыг олж, хүлээлгэн өгчээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар аймаар юм бэ
УМ МА НИ БАД МИ ХУМ
Малчин бол төрийн албан хаагч харамсах хэрэггүй байх
Ум ма ни бад ми хум