Top StoriesСурвалжилга

Сургууль ба дэн буудал: Цонх нь нэвт харагддаг, сурагчдыг үйлчлүүлэгч нар нь айлгадаг

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, I хорооллын арын зам дагуу дэн буудал, уушийн газрууд бий. 20 гаруй жилийн турш оршин буй тус газар гаднаа шил, лааз, тамхины хог ихтэй. Дүүргийн иргэдийн дунд олон буудал нэрээрээ алдартай тус газарт нийт 13 буудал дараалан байдаг. Оройн цагаар согтуу хүмүүсийн цугларах газар болсон тус газраас 15 метр зайтай нийслэлийн Ерөнхий боловсролын Хөгжил цогцолбор сургууль байрладаг юм.

Хөгжил цогцолбор сургуулийн бага сургуулийн гаднах талбайгаас дээрх олон буудлуудын цонх харагддаг. Ингэхдээ цонхоор нь доторх орчин нэвт харах боломжтой байв.

-Согтуу хүмүүс татаж, чангааж, араас хөөж, ёс бус үг хэлдэг гэв-

Энэхүү сургуулийн 15 настай сурагчаас уг зочид буудал сургуулийн орчинд байрлаж буй нь сурагчдад ямар асуудал, бэрхшээлийг дагуулж буй талаар тодруулсан юм. Ингэхдээ асран хамгаалагчаас зөвшөөрөл авч чадаагүй тул сургуулийн нийгмийн ажилтны хяналтан дор мэдээлэл авав. Сурагч “Би оройн цагаар гар бөмбөгийн бэлтгэлтэй байдаг. Хичээл тарсны дараа буюу 18.30 цагаас 21.00 цаг хүртэл бэлтгэлтэй.

Бэлтгэлээ тараад явахад согтуу хүн их таарч, татаж чангааж, элдэв ёс бус үг хэлж, араас хөөж гүйх тохиолдол бий. Хэрэлдэж, араас гүйх тохиолдлууд ч байсан. Манай гэр рүү явах замд олон буудал байрладаггүй ч хамт бэлтгэл хийж байгаа охидоо гэр рүү нь дөхүүлэх, автобусны буудал хүргэх замд дээрх явдлууд тохиолддог.

Зочид буудал ажиллуулж байгаа хүмүүс ч өөрийн гэр бүл, хүүхдүүдийнхээ төлөө уг газруудыг ажиллуулж буй тул бүрэн хаах нь зохимжгүй. Харин хугацаа зааж өгч, зохицуулж ажиллах нь илүү оновчтой байх. Эсвэл үйл ажиллагааны чиглэлийг нь өөрчилж ч болох юм” гэв.

Сурагчдын төлөөлөл болсон түүний хувьд энэ бүх зүйл ердөө өөрт нь тулгардаггүй бөгөөд үеийнхэнд нь ч тулгардаг талаар дурдсан юм. Тиймээс бэлтгэлийнхээ дараа хол гэртэй найзуудаа дөхүүлж өгөх, эмэгтэй найзуудаа хамгаалж алхах шаардлагууд үүсдэг ажээ.

Хүүхдээ сургуульд нь хүргэж өгч байсан эцэг эхийн төлөөлөл ч уг буудлын байрлалд ихээхэн санаа зовдог талаараа дурдсан юм. Иргэн “Сургуулийн орчинд буудал байрлах нь маш буруу. Үйл ажиллагааг нь өөрчлөх нь оновчтой байх. Өнгө үзэмж, үйлчилгээ гэлтгүй буудал байрлаж буй нь эцэг эхчүүдийн санааг зовоодог. Тиймээс сургуульд удаа дараа олон эцэг эхчүүд гомдол гаргасан” гэсэн юм.

Тус сургуулийн Нийгмийн ажилтан Б.Мөнхтулга сургуулийн орчинд зочид буудал байгаа явдал нь хүүхдийн сурган хүмүүжил үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг талаар дурдлаа. Тэрбээр “Сургуулийн орчинд буудал байгаа нь эрүүл, аюулгүй нөхцөлд сурч боловсрох эрхийг нь зөрчиж байгаа хэрэг. Учир нь согтуу хүмүүс ихсэж, мөн явуулын архичид буудалд байрлах нь түгээмэл. Ёс бус үг хэллэг ашиглаж, хоорондоо зодолддог. Энэ бүхэн хүүхдэд нөлөөлж, тэднийг гэмтээх эрсдэлтэй юм. Сургуулийн зүгээс буудлын үйл ажиллагаа явуулж буй хүмүүст санамж бичиг өгч, үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөхийг хүсэж байсан. Гэвч шийдэгдээгүй. Эцэг эхчүүдийн зүгээс биечлэн болон бичгээр үргэлж гомдол ирүүлдэг” гэсэн юм. Сургуульд нийт 4000 гаруй эцэг эхээс гомдол ирсэн талаар ч Нийгмийн ажилтан дурдав.

-Эдгээр буудлууд зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй-

Иргэдээс удаа дараагийн гомдлууд 20 жилийн турш дүүрэгт иржээ. Олон буудлын асуудлыг шийдвэрлэхээр Сонгинохайрхан дүүрийн ИТХ-ын төлөөлөгчид эцэг эхийн төлөөлөл, татварын байцаагч, сургуулийн нийгмийн ажилтан, цагдаа, онцгой байдлын ажилтан, төлөөлөгч гэх мэт тал талын хүмүүсийн төлөөллийг багтаасан ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа ажээ.

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Идэрзаяа “Найман төлөөлөгч нийлж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Бид эхний хурлаар төлөвлөгөөгөө баталсан. Хоёрдугаар хурлаараа газруудын албан мэдээллийг цуглуулан, хуваалцаж ажилласан юм. Дараагийн хурлаараа дэн буудлын үйл ажиллагаа эрхэлж буй иргэдтэй уулзаж, санал солилцож, өөр ямар төрлөөр үйл ажиллагаагаа явуулах боломжтой талаар нь судална. Учир нь иргэний хувийн өмч тул бид шууд үйл ажиллагааг нь зогсоож, барилгыг буулгах боломжгүй. Эдгээр газрууд зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх ямар ч зөвшөөрөлгүй. Эдний нэг нь GS25 сүлжээ дэлгүүр болж, үйл ажиллагаа өөрчилсөн. Онцгой байдлын газрын мэдээлснээр зориулалтаар үйл ажиллагаа явуулж болох зөвшөөрөлтэй тул зарим нэг заавар зөвлөмжийг өгсөн байна. Бид энэ ажлыг цаг алдалгүй хийж, үйл ажиллагаа эрхэлж буй хүмүүсийг ч гомдоохгүй шийдлийг хайж байгаа” гэв.

Тэгвэл ажлын хэсэгт орж ажиллаж буй эцэг эхийн төлөөлөл иргэн Х.Тэмүүжин "Манай гэр бүл сургуулийн насны хоёр, цэцэрлэгийн насны хоёр хүүхэдтэй. Олон буудлын урд байрлах Хөгжил цогцолбор сургуульд хүүхдүүд маань сурдаг. Эдгээр буудлуудад гэмт хэрэг их гардаг, хүүхдүүд амар тайван ч суралцаж чадахгүй байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ гэмтэж бэртэх вий гэх айдастай байдаг. Ажлын хэсэг байгуулж байгаа гэдгийг сонсоод эцэг эхийн төлөөлөл болж оролцсон. Мэдээллүүдээ цаг тухай бүрд нь авч байна. Энэ асуудлыг 20 жил ярьж байгаа. Эдгээр буудлуудыг орон сууцны дагуу эзэмшдэг юм байна. Зориулалтын дагуу ашиглаасай гэж хүсэж байгаа. Монголын ирээдүй хүүхдүүдээ харгалзан үзэж, энэ асуудлыг яаралтай шийдвэрлээсэй. Буудлуудыг нураа гэж хэлэхгүй. Харин хуульд заасны дагуу эзэмшиж, ашиглаасай гэж хүсэж байна" хэмээлээ.

Олон буудлуудын хувьд одоо үйл ажиллагаа явуулж буй иргэдийн дийлэнх нь түрээслэгчид ажээ. Тиймээс түрээслэгчдээс илүүтэйгээр эзэмшигчтэй нь уулзаж асуудлыг шийдвэрлэхийг оролдож буй талаараа дүүргийн төлөөлөгчид дурдсан юм. Энэ оны есдүгээр сар хүртэл хуралдах төлөвлөгөөтэй бөгөөд дэд ажлын хэсгүүдийн шат шатны хурлыг хагас жилийн турш хийх ажээ. Тиймээс ямарваа нэгэн шийдвэрийн дагуух үйл ажиллагааг хагас жилийн дараагаас эхлүүлэх юм байна.

-Эдгээр буудлуудаас эрэн сурвалжилж байсан 42 иргэнийг олжээ-

Сонгинохайрхан дүүргийн уг нутаг дэвсгэрт 2017 оны гуравдугаар сараас 2023 оны гуравдугаар сарын хооронд нийт 9350 гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээллийг бүртгэсэн байна. Үүнээс дэн буудал болон тэдгээрийн орчимд 630 гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээллийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс бүртгэжээ. Тодруулбал,

  • 2017 он - 127
  • 2018 он - 149
  • 2019 он - 107
  • 2020 он - 59
  • 2021 он - 55
  • 2022 он - 104
  • 2023 оны гуравдугаар сар - 29 гэмт хэрэг, зөрчлийг бүртгэсэн байна.


Олон буудал гэж нэрлэх тус газарт өнгөрсөн онд буюу 2022 онд 210 дуудлага бүртгэсэн нь урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад 16.7 хувиар өссөн үзүүлэлт байв. Түүгээр ч зогсохгүй эдгээр буудлуудад хяналт шалгалтыг хийхэд гэмт хэрэгт сэрдэгдэж, эрэн сурвалжилж байсан 42 иргэнийг олж тогтоосон талаар дүүргийн цагдаагийн газраас мэдээллээ.

Мөн энэ оны эхний хоёр сарын байдлаар дээрх буудлуудад 10 гэмт хэргийг бүртгэжээ. Энэ нь нийт бүртгэсэн гэмт хэргийн 5.5 хувийг эзэлж байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүний 61 хувийг нь хулгайлах төрлийн гэмт хэрэг эзэлдэг ажээ.

Түүнчлэн нэг зочид буудлын хаяг нь ресторан гэх нэршилтэй боловч рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй байна. Энэ талаар тус дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Дуламсүрэн "Тус газар нь рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах ямар ч эрх зүйн боломж үүсээгүй. Учир нь зориулалт нь амины орон сууц юм. Зүгээр л хаяг тавьсан төдий байна. Нийт найман газар нь зочид буудлын үйл ажиллагаа эрхэлж байна. Өмнө нь зориулалтын дагуу ашиглаж байгаагүй гэх шалтгаанаар зөрчлийн хэрэг үүсгэх, мөн ус, дулааны шугамыг нь хааж, хязгаарлах гэх мэт тохиолдлууд байсан. Үл хөдлөхтэй өмчлөх газар тул хуулийн хүрээнд шууд таслан зогсоох арга хэмжээ авах боломжгүй юм. Мөн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст үйл ажиллагааг нь бүртгэх ямар ч боломжгүй" хэмээн мэдээлэл өгсөн юм.

Дээрх мэдээллүүдээс харвал эдгээр буудлууд нь анх амины орон сууцны зориулалттай гэх боловч ямар нэгэн бүртгэлгүйгээр, хууль бусаар зочид буудлын үйл ажиллагааг эрхлэн явуулсаар байна. Сургуулийн гадаад орчинд тавигдах MNS 6782:2019 стандартад сургуулийн эзэмшил газрын хил нь сургуулийн барилга байгууламжаас 30 метрээс багагүй зайтай байна хэмээн заажээ. Мөн уг стандартад сургуулийн орчинд баар, цэнгээний газар, түргэн үйлчилгээний цэг үйл ажиллагаа явуулах, тамхи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглоно гэжээ.

Дээрх стандартаас харвал одоогийн нөхцөл байдалд 30 метр гэлтгүй 20 метрийн зайд ийнхүү дэн буудлууд үйл ажиллагаагаа явуулж буй. Нөгөө талаар стандартын шаардлагад дэн буудлуудыг багтаагаагүй байна. Түүнчлэн хуулийн дагуу ямарваа нэгэн шийдвэр гаргах, аль нэг үйлчилгээний салбарт хамааруулах боломж бололцоо ч байхгүй байна. Учир нь үйл ажиллагааны чиглэлээ харьяа газруудад бүртгүүлээгүй тул хуулийн дагуу иргэний хувийн өмчөөс бусад бүхий л зүйлс нь хууль бус болж буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-27 12:01

сансрын түнэл гэж нус цэр бөөлжис болсон газар бн. Орой үдэш гэр орноосоо гарж орход хүндрэлтэй битүү согтуу хүмүүс . 10 �##�хаад 33р сургууль шилдэг сургууль 2,3 цэцэрлэг бн. энэ бар караоке г цэгэлэ өгөөч

Зочин
Зочин
2023-03-27 16:06

Автобусны бууд�##�, зочид бууд�##� хоёроо ялгаж с�##�гаж, зөв бичээч ээ! Бичигч бүсгүй өөрөө эргэж нэг уншаад дараа дараагийн бичвэртээ хэл,найруулга хэлж буй зүйлээ тодорхой илэрхийлж байна уу. " Eguur" ээ,
"Сэтгүүлч" гэгдэх бүсгүйчүүдийнхээ бичвэрийн чадварыг сайжруулахыг хүсье

Буриад
Буриад
2023-03-27 18:03

Амины орон сууц болгож ашиглах хэрэгтэй. Зориул�##�тын бусаар зочид бууд�##� болгож байгаа нь буруу.

Зочин
Зочин
2023-03-27 23:19

НЯМБААТАРЫН ТОЙРОГ. ТҮҮНД ХЭЛ

Зочин
Зочин
2023-03-28 06:13

Үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчилж сурагч багш нарын аюулгүй орчинг бүрдүүлэх шаардлагатай байна

Д Баярсайхан
Д Баярсайхан
2023-03-28 09:08

Бусдын сайн сайхнаас сур�##�цая!? Иргэдээ !? Дэн бууд�##� ч гэх шиг больж үз!? Хэнд хэрэгтэй юм хэн хийсэн юм!? Мөнгө л олж байв�##� юу ч хийсэн гэсэн байдлаа орхицгоо !? Нөхдүүд дээ!

Дангаасүрэн
Дангаасүрэн
2023-03-28 09:28

Зочид бууд�##� байхдаа яахав дээ.Наадах чинь тэр чигээрээ нийлүүлгийн газар шүү дээ.Өөр зориул�##�таар ашиглах нь зүйд НИЙЦНЭ.

Зочин
Зочин
2023-03-28 12:06

Зөвшөөрөлгүй юм бол яагаад ажиллаад бнаа бас л нөгөө танил т�##� арын ха�##�га авилга хээл хахужль яваад бнашд

Зочин
Зочин
2023-03-28 18:47

Зөвшөөрөлгүй юм бол буулгаач чаддаг юм бол

Зочин
Зочин
2023-03-28 18:48

Сумтайбузар хулгайчдаа хэлээч

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2023-03-28 19:55

Ёстой заваан нийгэм болжээ монгол улс. яГраш буулгаж рүниы эд хөрөнгө сүйтгэж байхаар наад заваан буудлуудаа буулгаачээ. Энэ төрийн толгойд суусан бузаруудын л бууд�##� биз.Жирийн иргэдийн машин, эд хөрөнгөө хиыдэг грашыг хөаж буулгаад байсан даа. Одоо наад монголчуудыг бэлгиын замын өвчинд живүүлж баыгаа буудлуудаа буулгаачээ. зхваан шун�##�тай өлөнтүүд.

Монгол
Монгол
2023-03-29 00:17

Энэ заваан �######�ы газрыг эзэд нь өөрсдөө нураахгүй бол төр нураах хэрэгтэй. Газар нь төрийн өмч шүү дээ. Төр газраа авах ёстой.оронд нь цэцэрлэгт хүрээлэн барих хэрэгтэы

,БАТЧУЛУУН
,БАТЧУЛУУН
2023-03-29 04:13

урьд т�##� нь бага сургууль байгаа заримдаа согтуу хүүхэн эрчүүд хэрэлдээд тэрийг хүүхдүүд хараад хэцүүл байдаг.

Зочин
Зочин
2023-03-29 08:05

хороололоор зам дагаад л байрууд дунд сургуулийн хажууд гээд жижиг2 зочид бууд�##�ууд маш их энэ хот нэг тэнцвэргүймаа

зочин
зочин
2023-03-29 08:47

Газар нь өмчлөх биш эзэмших эрхтэй л газар биздээ. Зориул�##�тын дагуу эзэмшихгүй бол төр газраа буцааж авдаг байхаа

Зочин
Зочин
2023-03-29 21:59

Сургуулийн төв ха�##�гийг хааж барьсан биз дээ очоод харв�##� шат нь байдаг ч хаагаад бууд�##� барьчихсан. Шууд нураа! Янхан, шагийн архи зардаг заваан газар. Хүүхдүүдийн эрдмийн өргөөнөөс �######�уулж явган хүний зам байсан чигээр нь болгож өг!

Холбоотой мэдээ

Back to top button