Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Марвелын од Жереми Реннер хөл дээрээ бослоо

Марвелын од, Оскарын шагналд хоёр удаа нэр дэвшсэн Жереми Реннер энэ оны нэгдүгээр сарын 1-нд цас цэвэрлэгч машинтай осолдсон билээ. Ослын улмаас түүний 30 гаруй яс хугарсан юм.

Өдгөө 52 настай Калифорнийн иргэн Жереми өчигдөр физик эмчилгээний дасгалаа хийж эхэлжээ. Тэрбээр гүйлтийн зам дээр алхаж эхэлсэн байна. Доктор Рон "Тэр гүйхийн тулд олон сарын эрчимтэй бэлтгэл хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, дасгал сургуулилтаа тэсвэрлэж, хэвийн байдалдаа орсон ч өмнөх шигээ хурдан гүйж чадахгүй байх магадлалтай. Тэр бие бялдрын хувьд төдийгүй сэтгэл зүйн хувьд ч зовж шаналж байгаа. Гэмтэл авснаас хойш олон сарын турш дэмжлэг, нөхөн сэргээх эмчилгээ шаардлагатай" гэсэн юм.

Jeremy Renner Up and Walking in Recovery Update: '#Mindful'

Мөн Жереми долоо хоногт тав хүртэлх удаагийн физик эмчилгээ хийлгэх ажээ. Эмчилгээгээ нэг жил хүртэлх хугацаанд үргэлжлүүлэх юм байна. Эдгээр дасгал хөдөлгөөн нь яс, булчинг аажмаар нурууны хүчийг нэмэгдүүлэхийн тулд зөөлөн сунгалт, дасгалуудыг багтаадаг аж.

Жереми шинэ жилийн өдөр Невада дахь гэрийнхээ ойролцоо 14 мянган фунт жинтэй цас цэвэрлэгч машинд дарагдсаны улмаас цээжний гэмтэл, ортопедийн гэмтлийн улмаас хоёр удаа хагалгаанд оржээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button