Улс төрийн мэдээ

Хуулийн заалт: Ирэх тавдугаар сард Ж.Мөнхбат гишүүний суудалд нөхөн сонгууль явуулна

Сонгуулийн тухай хуульд зааснаар, нөхөн сонгууль зохион байгуулах нөхцөл үүссэнээс 50 хоногийн дотор товыг тогтоон зарлах ёстой. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Ж.Мөнхбат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Энэ нь нөхөн сонгууль явуулах нөхцөл үүссэн гэсэн үг. Тухайн өдрөөс эхлэн тоолбол, нөхөн сонгуулийн тов зарлах 47 хоногийн хугацаа үлдээд байна.

Хуулийн заалтуудыг тодруулъя.

Ямар үед нөхөн сонгууль явуулах нөхцөл үүссэн гэж үзэх вэ?

Сонгуулийн тухай хуулийн 4.7-д "Нөхөн сонгууль" гэж УИХ-ын гишүүний орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах сонгуулийг ойлгоно гэж заасан.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатийн бүрэн эрхийг түдгэлзүүлснээр өдгөө Архангай аймгийн тойрогт нэг суудал төлөөлөгчгүй үлдээд байгаа юм. Тухайн тойргийн сонгогчид парламент дахь төлөөллөө нэгээр алдсан учир нөхөн сонгууль явуулах шаардлагатайг энэ хуулийн заалтаар зохицуулжээ.

Нөхөн сонгуулийг ямар хугацаанд явуулах вэ?

Сонгуулийн тухай хуулийн 9.9-д "...нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө, нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана" хэмээн заасан.

Өөрөөр хэлбэл Ж.Мөнхбат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлснээс хойш 50 хоногийн дотор буюу санал авах өдрөөс 70 хоногийн өмнө тов зарлах ёстой болж байна.

Энэ дагуу барагцаалбал, нөхөн сонгууль тавдугаар сарын дундуур болохоор байна.

Нэмэлтээр мэдээллэхэд: Өчигдөр эрх баригч МАН-ынхан бүлгийн хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийг хэлэлцсэн билээ. Ингэхдээ эл хуульд таван нэмэлт өөрчлөлт оруулж, зургаадугаар сарын 20-ноос өмнө батлахаар зэхэж байгаагаа зарласан. Өөрөөр хэлбэл сонгууль болохоос жилийн өмнө буюу 2024 оны зургаадугаар сараас урьтаж гар хүрч болох заалт Үндсэн хуульд байдаг. Үүний дагуу энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулж, ирэх долоо хоногт хэлэлцэж шуудрах товтой байна.

Тэгэхээр Ж.Мөнхбатын суудлын нөхөн сонгуулиас өмнө хуулиа баталж амжих уу, үйлчилж эхлэх хугацаа ямар байхаас хамаарах асуудал гарч ирэх магадлалтай гэсэн үг.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-28 08:07

Түдгэлзүүлэх биш өөрийнх нь хүсэлтээр гишүүнээс чөлөөлсөн болохоор нахөн сонгууль явуулах эрх үүсч байгаа наад мэдээгээ зөв бичиж сураач

Зочин
Зочин
2023-03-28 12:53

Энэ зэвүүн нохойг тавиад явуулчиж бгаа юмуу нян сайдын хийж бгаа ажилдаа өөрийнх нь зардлаар мөшгө

зочин..
зочин..
2023-03-28 17:58

Сонгогчид хариуцлагагүй хүнд сан�##� өгч буруу сонголт хийсэн тул нөхөн сонгууль хийхгүй байв�##� дээр юм. Олон гишүүний нөхөн сонгууль гэхээр тарчиг эдийн засаг яаж тэсэх билээ.

Холбоотой мэдээ

Back to top button