Ромын Пап лам Францисын загварлаг төрхийг хиймлээр бүтээжээ

Ромын Пап лам Францисын загварлаг хувцасласан зураг цахим орчинд шуугиан тариад байна. Тэгвэл энэ зургийг фотошопоор бүтээгдсэн хуурамч зураг болохыг “TeCharp”-аас хэд хэдэн баримтаар нотолжээ.
"TikTok дээр бүтээгдсэн хуурамч зургууд нийгэмд шүүлтүүргүйгээр шуугиан тарьдгийн нэг жишээ нь энэ юм"" гэв. Тус гэрэл зургийг “Midjourney” ашиглан хиймэл оюун ухаанаар бүтээсэн аж.
Мөн Ромын Пап лам Францис нь энгийн хувцасладгаараа алдартай бөгөөд элдэв гоёл чимэглэлээс татгалздаг гэдгийг хэлжээ.
Тэрбээр Пап ламын хүртэх ёстой торго, алт мөнгөн эдлэлээс татгалзаж оронд нь ноос, даавуу гэх мэт энгийн бөгөөд хямд материалыг сонгодог байна. Түүний нүдний шил нь ердөө 56 ам.долларын үнэтэй ба 1992 оноос хойш нэг л загалмайгаа зүүж буйг тодотгожээ. Тус загалмайг ч бас төмрөөр бүтээсэн аж.
Ромын Пап Ламын зургийг хандалт авахын тулд ийн ашигласан нь хүмүүсийн дургүйцлийг хүргэжээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.