Улс төрийн мэдээ

Сонгуулийг 50, 50 хувийн холимог тогтолцоогоор явуулах хуулийн төслийг ЗГ-аар хэлэлцэж байна

Засгийн газрын өнөөдрийн /2023.03.29/ хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж буйн нэг нь Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөль оруулах тухай хуулийн төсөл юм. Тус хуулийн төсөл нь сонгуулийг хувь мажоритар, хувь пропорциональ буюу 38:38 харьцаатай холимог тогтолцоогоор явуулах агуулгатай юм.

Энэ талаар даваа гарагт МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийсэн.

Энэ үеэрээ "Үндсэн хуулийн 21.4-т сонгууль болохоос нэг жилийн өмнө Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно гэж заасан байдаг. Тиймээс энэ дагуу бид зургаадугаар сарын 20-ноос өмнө Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж батална. Бүлгийн хурлаар нэмэлт өөрчлөлтийг хэлэлцлээ. Лхагва гарагт Засгийн газраар хэлэлцүүлнэ. Тэгээд УИХ-д өргөн барина" хэмээсэн юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

38 гишүүнийг монголчууд сонгоно гэсэн үг 38 гишүүнийг мафи гэмт хэргийн бүлэглэлүүд хүчээр оруулна

Холбоотой мэдээ

Back to top button