Ц.Мөнх-Оргил: УИХ-ын гурван гишүүнийг түдгэлзүүлэх саналтай эхнээс нь танилцаж байна

УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороо 09.00 цагаас хаалттай хуралдахаар товлосон. Харин хуралдаан 11.00 цаг өнгөрөөж эхэлжээ.
Тус хуралдаанаар УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх юм. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт УЕП-оос Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-д хүргүүлээд байгаа.
Халдашгүй байдлын дэд хороо уг асуудлыг хэлэлцэн дэмжвэл УИХ-д шилжинэ.
Тэгвэл дөнгөж сая Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Мөнх-Оргил хуралдаанаас гарч ирэх үед сэтгүүлчид тодруулга авахыг хүслээ. Тэрбээр "Гурван гишүүний асуудалтай эхнээс нь танилцаж байна" гэснээс өөр байр суурь илэрхийлэлгүй хаалттай хуралдаанд эргэж оров.
Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүн:
- Цэндийн Мөнх-Оргил /Халдашгүй байдлын дэд хорооны дарга/
- Нямаагийн Энхболд
- Сүхбаатарын Батболд
- Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
- Сандагийн Бямбацогт
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ нөхөр бөөрөнхийлөөд орхино