Хахууль авсан албан тушаалтнуудад 3-4 жилийн ял оноолоо

Нийслэлийн прокурорын газраас нийтийн албан тушаалтан Х.Уранбаяр, С.Саруул, А.Хатансайхан нар бүлэглэн болон дангаараа үргэлжилсэн үйлдлээр, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон хахууль авсан явдалд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс тэднийг дөрвөн өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, гэм буруутайд тооцжээ.
Ингэхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан нэрийдлээр тус бүрд нь ял оноосон байна. Х.Уранбаяртад нийтийн албанд томилогдох эрхийг долоон жилээр хасаж, гурван жилийн хорих ял, С.Саруулд нийтийн албанд томилогдох эрхийг нь найман жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ял оноожээ.
Харин А.Хатансайханд нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасаж, найман сая төгрөгөөр торгох ял оноосон байна.
Мөн иргэн Г.Доржсүрэн, Б.Уянга, И.Баттамир, Ц.Сүглэгмаа, М.Лундаажанцан, Д.Насанбат, Б.Баярбат, Г.Амгаланбат, Б.Гансүх, Ч.Батхүү, Э.Отгон-Эрдэнэ, Э.Эрхбаяр, Б.Мягмаржав нар өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдуулан нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Ц.Сүглэгмааг нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, зургаан сая төгрөгөөр торгох ялыг оноосон байна.
Харин нэр бүхий 12 иргэнд тус бүрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хүн тус бүрийг нийтийн албанд томилогдох эрхийг 2-8 жилээр хасаж, 3-16 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
nuguu yaruu aldart avilagiin huuli ni tegeed ene uu!!!!! novsh bugdiin 12 jil uguud yavuulaacheee ingeed avilagchidiin tolgoig ileed baival ene uls chin suirlee avilagch shuuh ch naraaa
ene huuli bishee zvger avilgala avad baiy
Хатансайхан сугарч үлдэж дээ, муу цувдай ...............
YAMAR XEREG XIISEN BE.