Улс төрийн мэдээ

Б.Жаргалсайхан: Гурван гишүүн түдгэлзэлгүй шалгуулна гэвэл мөрдөгч, прокурор нарт эрсдэл үүснэ

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хүргүүлээд буй. Эл асуудлыг яг одоо УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж байгаа юм.

Энэ үеэр Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хэвлэлд тодруулга өгсөн.

Тэрбээр "Т.Аюурсайхан гишүүнд үндэслэлгүйгээр хөрөнгөжих, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулах хэрэг холбогдож байгаа. Энэ хэрэгт холбогдуулан 11 хүнтэй уулзахыг хориглосон, нэг хүнийг яллагдагчаар татсан. 119 хүнийг гэрчээр дуудаж, мэдүүлэг авсан байгаа.

Харин Д.Бат-Эрдэнэ гишүүний хувьд мөнгө угаах, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах хэргээр яллагдагчаар татагдсан. Нийт 66 хүнийг гэрчээр дуудаж, 11 хүнийг яллагдагчаар татсан.

Н.Наранбаатар гишүүний хувьд үндэслэлгүйгээр хөрөнгөжих, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах хэрэгт яллагдагчаар татагдсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд мөрдөн шалгах шаардлагатай. Тиймд боломжийг нь олгохын тулд энэ гурван гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулсан. Хэрэв түдгэлзэлгүйгээр шалгуулна гэх юм бол хэрэг дээр ажиллаж буй мөрдөгч, прокуроруудад эрсдэл үүснэ.

Хэрэв УИХ энэ гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэж шийдвэл мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулна" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин хнөмхийнүүд гэнэҮНЭХЭЭР ИЧМЭЭР ГУТМААР
Зочин хнөмхийнүүд гэнэҮНЭХЭЭР ИЧМЭЭР ГУТМААР
2023-03-29 15:59

МАН-ын хулгайчдыг харж л байя, өөрсдөө барьцаанд орсон бол түдгэлзүүлэхгүй л байолшвуудаа. нэгэнт хуулийн байгууллага ш�##�гаад түдгэлзүүлж байж эцэслэн шийдвэрлэх шаардлагаай гээд байхад уих ямар хэрэг мөрдөж зөв бурууг тогтоох үүрэгтэй биш тул үнэн мөнөө олоорой гээд л түдгэлзүүлэх ёстой шшдээ.

Зочин
Зочин
2023-03-29 18:50

За утсан хүүхэлдэй чи Женког өмөөрөөд үхэх гэж байсан шүү ! Адилхан лхандаарай !

Холбоотой мэдээ

Back to top button