Улс төрийн мэдээ

Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ДЭМЖЛЭЭ

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өнгөрсөн баасан гарагт /2023.03.24/ УИХ-д гаргасан билээ.

Үүний дагуу Халдашгүй байдлын дэд хороо гурван гишүүний асуудлаар өнөөдөр /2023.03.29/ 09.00 цагаас ХААЛТТАЙ хуралдаж эхэлсэн.

Хуралдаан есөн цаг орчим үргэлжилснээр шийдвэрээ гаргалаа. Улмаар гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх УЕП-ын саналын дэмжиж шийдвэрлэсэн байна.

Одоо процессын хувьд эл асуудлыг ХБЗХ, дараа нь ТББХ хэлэлцсэнээр УИХ-д шилжих юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-29 17:40

Ажнай Бат-Эрдэнийг явуулаад Наранбаатар, Аюурсайхан нарыг аваад үлдчихээ МАН ч мэдэх байлгүй

Ард
Ард
2023-03-29 17:46

Д.Батэрдэнэ явахгүй бол өөр хэн явах вэ дээ.

Холбоотой мэдээ

Back to top button