Улс төрийн мэдээ

Ц.Мөнх-Оргил: Найман цаг гаруй хуралдаж, гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн нь зөв гэж үзлээ

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өнгөрсөн баасан гарагт /2023.03.24/ УИХ-д гаргасан билээ.

Үүний дагуу Халдашгүй байдлын дэд хороо гурван гишүүний асуудлаар өнөөдөр /2023.03.29/ 09.00 цагаас ХААЛТТАЙ хуралдаж эхэлсэн.

Хуралдаан есөн цаг орчим хуралдсанаар шийдвэрээ гаргалаа. Улмаар гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх УЕП-ын саналын дэмжиж шийдвэрлэсэн байна.

Энэ талаар УИХ дахь Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд мэдээлэл хийж, танилцуулав.

Дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Бид УЕП-ын санал зөв эсэхийг хэлэлцэхгүй. Санал, үндэслэлтэй нь танилцаад гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлага байгаа эсэхийг л хэлэлцэнэ. Дэд хороо найман цаг гаруй хуралдсаны эцэст, саналаа нэгтгэж, тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Хуралдааны явцад прокурорын байгууллагаас баримт материал хүсэж, нухацтай танилцсаны үндсэн дээр эл дүгнэлтэд хүрлээ" гэлээ.

Одоо Дэд хорооны саналыг ХБЗХ, дараа нь ТББХ-ы хуралдаанаар хэлэлцэх юм. ТББХ дэмжиж шийдвэрлэвэл эл асуудал маргаашийн УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх процесстой.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-29 18:46

Үрчгэр Жарг�##�сайхан энэ асуудлыг Женкогийн нөлөөн дор шийдүүллээ !

Ardhvv
Ardhvv
2023-03-29 23:27
Reply to  Зочин

Za ymarch gesen ard tvmen.uls ornii bolomjiig hulgailj vndeslelgvi hurungjisun bna sain shalgah heregtei

Чингис
Чингис
2023-03-29 20:36
Reply to  Зочин

Жанхуу өөрөө нүүрсний хамгийн том хулгайч. Жанхуугийн өөрийнхөө асуудлыг арг�##�ах гэж зориуд хор найруулсан.

Зочин
Зочин
2023-03-30 10:52

Za surjigneerei de 3 n huniig yahiin 8 n tcag huraldaad aaan denduu poproh yma suula buruutai bol shiidle boloo ym bsihuu

Холбоотой мэдээ

Back to top button