Улс төрийн мэдээ

Баянгол дүүргийн ИТХ-д Засаг даргаа огцруулах асуудал яригдаж байна

Баянгол дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгээс Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах санал гаргажээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, ИТХ өнөөдөр хуралдаагүй бөгөөд дээрх асуудал дараалалд багтсан эсэх нь тодорхойгүй байна.

Ө.Сумъяабаатарын хувьд 2020 онд Засаг даргаар сонгогдсон. Харин 2022 оны гуравдугаар сард Баянгол дүүргийн ИТХ хуралдаж, огцруулж байлаа. Энэ түүний хоёр дахь удаагийн огцролт болж байв.

Хэрэв ИТХ хуралдаж, огцруулах шийдвэр гаргалаа гэхэд энэ нь Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар танилцсаны үндсэн дээр эцэслэгдэх юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button