Улс төрийн мэдээ

"Зовлонт" тамга: Л.Гантөмөрийнхөн нэгдэж болно, онгирч болохгүй

С.Эрдэнэ "Тамганы маргаан гурван жилийн дараа шийдэгдлээ" гэж мэдэгдсэн нь бас л ойлгогдсонгүй. Ардчилсан нам чинь нэгдэж, нийлээд байгаагүй бил үү. Шинэ даргатай болоогүй сэн бил үү гэх.

Тэгтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхээс Ц.Тувааны гаргасан нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Эл шийдвэр нь Ц.Туваанд буй тамга хуурамч гэдгийг бататгаж, С.Эрдэнэд байгаа нь жинхэнэ гэдгийн баталгаа гэх.

Харин энэ талаар хуульч Ч.Өнөрбаяраас тодруулахад "С.Эрдэнэ шүүх дээр яллаа, ингэснээр жинхэнэ тамга түүнд байгаа гэсэн үг нь үнэн. Гэвч УДШ-ээр бүртгэгдсэн намын даргадаа тамгаа өгөхгүй байна. Бид удахгүй цагдаад хандаад, тамгаа авна" гэж ярилаа.

Ч.Өнөрбаярын хувьд жил хүрэхгүй хугацааны өмнө л С.Эрдэнийн талын АН-д ажиллаж байсан. "Хоёр, гурван АН гэж байхгүй. Нэг л байгаа. Тэр тусмаа энд л жинхэнэ АН бий, хуулиа дагавал" гэж ярьдаг байлаа л даа. Одоо Л.Гантөмөрийн талд оччихсон.

Л.Гантөмөрийнхөн тодорхой дэмжлэгүүдийг авч, Ц.Туваан хийгээд Х.Баттулгын талтай ойлголцолд хүрсэн онцлогтой. Нэгдэн нийлж, хүчирхэгжиж буй дүр зурагтай ч өөрийн намаас сонгогдсон гишүүний нь бүрэн эрхийн асуудал яригдахад ээлжит бусаар ч хуралдсангүй, тоосонгүй, мөртлөө өмөөрсөн.

Харин одоо Ч.Өнөрбаярын хэлснээр бол тэд шүүх яаж шийдсэнээс үл хамааран, цагдаад хандаад л тамгаа авчих бололтой. Өөрөөр хэлбэл, "Нэгэнт АН-ын хувь заяаг дээгүүр, доогуураа тохирсон учир татгалзаад нэмэргүй, хүсэхгүй гэвэл хүчээр авна" гэсэн хэлэмж илэрхийлжээ. Өдийг хүртэл нэг байр сууриндаа байж ирсэн С.Эрдэнэ одоо ч Л.Гантөмөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-30 09:14

Ардчилсан намынхан эд зүйгээ олоод хүчирхэгжин улс орондоо гай тарихгүй, гавъяа байгууласай гэж хүсэн ерөөе.

Татвар төлөгч
Татвар төлөгч
2023-03-30 10:59

Тамгатай АН, гэрчилгээтэй АН, �##�ь нь ч байхгүй АН гээд 3 АН бий болжээ.

Баагий
Баагий
2023-03-30 11:55

Өнөрбаяр гэгч д�##�ьчихнасан ,ямарч тогтвортой үзэл баримтл�##�гүй этгээд АНыг 3 тасарсан могой болгоод өөрөө ГҮРВЭЛ болох нь тодорхой боллоо.

зочин
зочин
2023-04-02 09:20

Эрдэнээ Ардчил�##� аа хамга�##�ах гэсэн чин зориг хатуу байр суурь хамга�##�ж ирсэний хүчинд АН улсад данстай, олон түмэнд илтгэл хүлээлттэй нам хэвээр бгаа , төдийгүй босоод ирээсэй гэдэг хүлээлт ч бас нийгэмд байгаад байгаа юм биш үү. Эрдэнэ бууж өгсөн бол өдийд АН бүр мөсөн арчигдсан байх ч байсийм билүү .гэх хүн цөөнгүй таарх болжээ.Үнэн хаана байгааг хэлээд хэцүү ч С.Эрдэнэгүй АН байхгүй гэдэг л тов тодорхой болот байна даа хөөрхий..

зочин
зочин
2023-04-02 09:33

Шанпанжин Гантөмөр МАН ын өвгөн лам Нямкагийн дэмжлэгээр Цүгтгэрэлийн мөнгөөр АН ыг хүч хавсран гартаа хийнэ гэж хууртагдаад хэн ч биш хярамцаг болох нь энээ.Түүнд бүргэдийн хүч байхгүй,Түүнд шонхорын зоригч байхгүй. МҮҮНий шашны мухар сүшигч маруухан барууны либер�##�ь үзлийн т�##�аар бүүр ч АА -гүй, Зүүний нялхасын бага саг цитатаас өөр юмгүй.Толгой хоосон нэгэн бололтой.Түүнд нам аваад явчих нөөц чадавх үнэндээ ҮГҮЙг олон түмэн мэдрээд үл тоогоод байхад даа. АН_ын жирийн гишүүд нь доороосоо зохион байгуул�##�тад орж эргэлт хийхгүйгээр АН сэхэх,сэргэх арга заммаа эгнэгт �##�дсан байна шүү дээ.ТАМИНЬ ЭЭ.

Холбоотой мэдээ

Back to top button