Сэрэмжлүүлэг: Маргаашнаас ихэнх нутгаар цас орж, эрс хүйтрэхийг анхааруулж байна

Долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/Хугацааны эхэнд ихэнх нутгаар цаг агаар тогтуун дулаан байх боловч 31-нээс нутгийн баруун хагаст 1-нд нутгийн төв хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурч ихэнх нутгаар эрс хүйтэрнэ/
Хур тунадас: 30-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 31-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 4-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 30-нд Алтайн салбар уулсаар, 31-нд нутгийн баруун хагаст, 1-нд зарим газраар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Хугацааны эхээр дулаахан Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -4...-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +15...+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан, 31-нд нутгийн баруун хэсгээр 1-2-нд ихэнх нутгаар эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 радус, өдөртөө -12...-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -9...-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус, өдөртөө -1...-6 градус, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 4 дүгээр сарын 1-нд цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: 4 дүгээр сарын 1-нд зүүн өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд секундэд 3-8 метр байна.
Агаарын температур: 31-ийг хүртэл шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус дулаан байна. 4 дүгээр сарын 1-нээс эрс хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18...-23 градус, бусад хэсгээр -13...-18 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна.
Инверс: Улаанбаатар хот орчмоор хугацааны дунд үеэр газар бага даралтын орны нөлөөнд, салхи зүүн өмнөөс хойш эргэж, өндөртөө шигүү зонтой байх учир салхитай байж инверс харьцангуй бага байх төлөвтэй байна. Хугацааны эхэн болон сүүлчээр газарт их төлөв их даралтын орны нөлөөнд өндрийн зон байхгүй учир салхи багатай байж инверсийн зузаан харьцангуй их байх төлөвтэй байна.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Invers gedgiig mongoloor tailbarlana uu.
inbres
Mongol r you geed bna daa
ойлгосонгүй монголоор хэлээд бна уу англиар хэлээд бна уу ойлгомжгүй ярихаа бль
Энэ цаг агаарын мэдээ уншчихаад хаха, ангри дараад байгаа хүмүүс ямархуу юмнууд байдаг бол? С�##�хины хурд, агаарын температур уншаад инээд хүрнэ гэхээр сонин санагдаад байх юм. Уурлаад бол бүр ч нэмэргүйшдээ ер нь.