УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Баянхонгорын Засаг дарга Д.Мөнхсайхан БНХАУ-ын Ганьсү мужид айлчлал хийлээ

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны гуравдугаар сарын 17-ноос 23-ны хугацаанд БНХАУ-ын Ганьсү мужийн Жючуан хот, мужийн нийслэл Ланжоу хотод албан айлчлал хийж, Ганьсү мужийн дарга Рен Зэй Хэй, Жючуан хотын дарга Тан Пэй Хунтай уулзалт зохион байгуулж, аймаг мужийн хооронд найрсаг харилцааг тогтоох, хамтран ажиллах талаар хэлэлцээрийг амжилттай хийлээ.

Айлчлалын гол зорилго нь аймгийнхаа Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, аймгийн соёл аялал жуулчлалыг хөгжүүлэх, аймаг орон нутагт  нэн шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шилдэг техник технологийг нутагшуулах, импортыг орлох экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүнүүдийг гадаад зах зээлд таниулах, ингэний сүүний үйлдвэрийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд оршжээ.

Хэлэлцээрийн хүрээнд:

  1. Жючуан хотын 13,000 хүлэмж бүхий  ногоон экологийн аж үйлдвэрийн паркт ирэх 04 дүгээр сард багтаан Баянхонгор аймгийн холбогдох 2-4 мэргэжилтнийг 20 хоногийн хугацаанд ажиллуулах, туршлага судлуулах
  2. Жючуан хотын Сүбэй сумаас малын бууцыг нано технологийн аргаар боловсруулан гаргадаг эко бордооны үйлдвэрийг манай аймагт нийлүүлж технологичдыг сургаж өгөх
  3. Жючуан хотын ногоон экологийн аж үйлдвэрлэлийн паркын жишиг  хоёр хүлэмжийг Баянхонгор аймагт хамтран байгуулах
  4. Баянхонгор аймгийн Байдрагийн голыг түшиглэн  байгуулах Усан цахилгаан станцын боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор 10 сурагчийг инженер мэргэжлээр Жючуан хотод  сургах
  5. Жючуан хотын техник технологийн сургуульд Баянхонгор аймгийн 20 оюутныг Ганьсү мужийн болон БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр сургах
  6. Хоёр талын урлаг соёлыг хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан сурталчлах зорилгоор соёлын ажилтнуудыг солилцох талаар нэр бүхий зургаан асуудлаар талууд тохиролцож, энэ хүрээнд Баянхонгор сум Жючуан хоттой нөхөрсөг харилцаа тогтоож, Баянхонгор аймаг болон Ганьсү муж хооронд хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

Мөн Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханаар ахлуулсан албаны төлөөлөгчид  Ази тивд сүү боловсруулах технологиороо тэргүүлэгч БНХАУ-ын Ганьсү мужын Yili группын үйл ажиллагаа,  ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Баруун хошуун дахь Ингэний сүүний үйлдвэр, ингэний фермийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа. Аймгийн удирдлага тэмээ судлалын чиглэлээр 30 гаруй жил дагнан ажиллаж буй нэрт эрдэмтэн, профессор Б.Журамттай холбоо тогтоож, түүнийг түшиглэн Баянхонгор аймгийн ингэний сүүний үйлдвэрийн байгууламж, ажиллах боловсон хүчин, технологич,  нарыг  сургах, туршлага судлуулах асуудлаар харилцан тохиролцож, Хятадын зах зээлд Баянхонгор аймагтаа үйлдвэрлэсэн ингэний сүүг технологийн дагуу нийлүүлэхээр болсон юм.

Ийнхүү Баянхонгор аймаг хил залгаа их гүрний томоохон муж улстай хамтран ажиллаж, аймаг орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн байдлыг сайжруулах, томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх эхлэл ажлаа амжилттай тавилаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2023-04-01 16:41

Манай энэ хурган дарганцарууд ингэж тэнэж доншуучилж юугаа хийдгийн,аймгийнх нь гэж хөгжил юу ч байхгүй гарууд хүний газар очоод архидах ,том дүр үзүүлэхээс өөр ид шидгүй,гуйлга гуйхаас ичихгүй,энэ тохиролцсон гэрээлсэнээсээ нэгийг нь ч биелүүлэхгүй

Зочин
Зочин
2023-04-02 15:46

ЭНЭ МУУ НУСАН ТАГ МИНИЙ ДЭЭГҮҮР АЛХАЖ ХЯТАДАД ОЧИЖ ПЭЭДЭЛЗДЭГ ХЭН БЭ? ХӨӨШ ЧАМ ШИГ МУУ МАЛАН ДОНДОГ БЯД ХОЁРЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА БОЛ ҮХСЭН НОХОЙН ОЦГОР ШҮҮ.БАЙДРАГИЙН ГОЛД УЦС БАРИНА Ч ГЭХ ШИГ ЭНЭ ЧИНЬ ТЭГЭЭД ТЭНД ОЧООД МӨНХИЙН СОГТУУ БАЙСАН ЮМ БИШ ҮҮ? ЮУН БАЙДРАГИЙН ГОЛ ДЭЭР УЦС ГЭЭД ҮЛЭЭГЭЭД УНАВАА ЭНЭ ЭРГҮҮ ЧИНЬ ЭНИЙГ ХЭН ЯВААТАХ ГЭВ ТЭР ГАРСАН ЗАРДЛЫГ НЬ ЭНЭ ХУЛГАЙЧААР ТӨЛҮҮЛЭЭД ЭНИЙГ НААШ НЬ ХОТ РУУ АЦАР БИ НААД МААНАГИЙГ ЧИНЬ БАЯНХОШУУНЫ ХАМГИЙН ЗЭРЛЭГ БОХИР ГЭР ХОРООЛЛЫН ЦЭВЭРЛЭГЧ ХИЙЛГЭНЭ ЯАСАН ДАВАРЦАН МУУ ДАМСК ВЭ? ХӨӨШ УУР ХҮРГЭЧИХЛЭЭ АЛИВ ПЯЗДА МИНЬ АРХИ ХУНДАГЛААТАХ ӨӨ БҮҮР НЕРВ ГАЛЗУУ ХОЁР ЗЭРЭГ АСЧЛАА ПЯЗДА ГЭЖ...

Back to top button