Нийгэм мэдээ
236 шар хантаазтан зам цэвэрлэж, 300 тонн бодис, давс цацжээ

Баасан гарагийн шөнөөс үргэлжилсэн их хэмжээний цас орсноос авто зам зорчиход хүндрэл учруулж байна.
Холбогдох албаныхан шуурхай арга хэмжээ авч шөнийн турш ажиллан ням гарагийн өглөө 07:30 цагийн байдлаар гудамж, зам талбайн цасны цэвэрлэгээнд Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК, гэрээт аж ахуй нэгж байгууллагуудаас нийт 236 зам талбайн үйлчлэгч, тусгай зориулалтын 65 машин техниктэй ажиллаж, зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, 251 тн бодис, 56 тн давс зарцуулаад байна.
Үргэлжлүүлэн хариуцсан зам талбай гүүрнүүд рүү өгсүүр уруу замуудад нэмэлтээр бодис цацаж, зам талбайн үйлчлэгч, зам цэвэрлэгээний бичил машинаар явган зам автобусны буудлыг цэвэрлэж байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
,Зам цастай, шавартай л байна. Хаагуур цэвэрлэсэн юм бэ ?
Сайн байна.