Улс төрийн мэдээ

Тролл баг, амраглалын сэдвээр тэмцлээ хурцлагсдадаа сануулга өгнө үү, Л.Оюун-Эрдэнэ ээ

Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарын нэгнээ намнах гэсэн хэрүүл тэмцэл ёс зүйн хэм хэмжээнээс хальж, хэтийдэх болов. МАН өдгөө реформын шинжтэй шийдлүүдэд гишүүдээ “хайрцаглаж”, нэгдэж чадаж буй онцлогтой. Хэдий парламентын засаглалын үнэ цэнийг унагааж байгаа дүр зурагтай ч УИХ, ЗГ-ын ажлын уялдаа холбоо урьд өмнө ийм амжилттай байсангүй.

Гэвчиг С.Амарсайхан, Д.Сумъяабазар нарын субъектив “дайн” нийгэм, сошиал орчинд ил дэлгэгдэх хэрээр намын нэгдмэл байдалд сүүдэр тусгасаар байна.

С.Амарсайхан хотын дарга байв. Дараа нь тэр Шадар сайд болон дэвшиж, ЗГ-ын гишүүн болсон. Харин түүний суудалд парламентаас Д.Сумъяабазар сонгогдсон.

Тэдний толхилцоон аль цар тахлын үед л олны нүдэнд ил анзаарагдаж байлаа. Нэг нэгийнхээ чиг үүргийн байгууллагад очин шалгалт хийх, тэгэхдээ хэвлэл дуудан шууд дамжуулах гэхчлэн нь нийгмийн эмзэг цаг үед тохиромжгүй харагдсан. Намаас сануулга өгсний дараа тэд БНХАУ-аас “Синофарм” вакцин оруулж ирэх чиглэлд хамтран ажиллаж, “алдар”-ыг нь хамтдаа хүртсэн удаатай.

Цар тахлын цаг үе өнгөрч, УИХ-ын сонгууль ойртлоо. Тэд дахин “түгжилдэж” байна.

Сошиал баг ажиллуулж, бохир так тик хэрэглэгсэд улс төрийн соёлыг хойш татна

Сонгууль ойртох үес улс төрийн тавцанд өрсөлдөгчид өрсөлдөөний суурь орчин бэлдэх нь энгийн үзэгдэл байж болно. Харин үүнийг ёс зүйн хэм хэмжээг баримталж, баримт нотолгоонд суурилан, хийж, хэрэгжүүлж буй ажил, үүрэг хариуцлага, албан тушаалын эрх мэдлийнх нь хүрээнд хийвэл зохилтой.

Улстөрчдийн ил өрсөлдөөн эргээд засаглалд иргэний хяналт бий болоход ч дам утгаар эерэг нөлөө үзүүлдэг талтай.

Барууны болоод хөгжингүй орнуудад улс төрчид нь нэгэнтээ ёс зүй баримталж, ил тод өрсөлдөөн өрнүүлж чаддаг болжээ.

Харин хотын дарга Д.Сумъяабазарыг хувийн харилцааны өнцгөөр сошиал орчинд сэвж, эргээд С.Амарсайханд холбогдох асуудлыг зориуд сөхөхдөө өөрийн алдрыг хавчуулах асуудал хэм хэмжээг давах боллоо. Аль аль талд нь сошиалд ажиллах трол баг үүссэн. Тэр дундаа Твиттер орчинд хоёр талын “хөлсөлсөн” багууд ил тод чулуу шидэлцэж, энэ дунд хэм хэмжээг уландаа гишгэсэн үг хэллэг, хувь дүгнэлт, цоллолт, дайралт голчилж байна.

С.Амарсайхан хотын дарга байхдаа газар олголтын чиглэлд багагүй “маапаан” тариад явсан. НИТХ-ын дарга байхаасаа эхлээд Нийслэлийн газарт өндөр нөлөөлөл бий болгож чадсан улстөрч. Харин үлдээсэн нөхцөл байдалд нь Д.Сумъяабазар ирээд төдий ил дэлгэж, оноо авч сүйд болоогүй ч одоо хөдөлж эхэлжээ.

Сүүлд Богд уулын тусгай хамгаалалттай бүсэд С.Амарсайханы ах газар авсан асуудал сөхөгдөхөд, Д.Сумъяабазар иргэдийн талд шийдвэр гаргасан зэрэг нь үүнийг тодорхой харуулж буй. Харин С.Амарсайханы талаас Д.Сумъяабазарыг харлуулах ажлыг зохион байгуулсаар байна.

Бүр ужиг болтлоо урт үргэлжилж, өс зангидсан мэт эвгүй дүр зураг руу нөхцөл байдал гулсав. Гол нь энэ бүгд олны нүдэнд ил байна.

Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэдний улстөрийн өрсөлдөөнд анхаарал хандуулж, хазаар татаасай. С.Амарсайхан, Д.Сумъяабазар нар намдаа  нөлөөтэй, Т.Аюурсайхан шиг “Намайг шоронд хийвэл үлдсэн бүх насаа МАН-ын хулгайчдыг илчлэхэд зориулна” хэмээн бахирах нөхцөл байдалд ороогүй байж болно.

Харин “Хуучин 30 жил нуран унаж байна” гэцгээж буй эл цаг үед бохир технологи, бурангуй өрсөлдөөний так тик хэрэгжүүлэхээс ичээсэй, ёс зүйн хэм хэмжээ баримтлаасай. Тэдэн шиг улс төрийн намтар баялагтай улстөрчдөөс өрсөлдөөний ёс зүй эхлэн төлөвшиж, цэвэршиж, дараа нь доод шатны албан тушаалтнуудад үлгэр болон суух учиртай билээ.

Тэдний энэ бохир тэмцэл МАН-ын ёс суртахуун чухам альхан түвшинд явааг илчилсэн нэг кэйс юм. Намын удирдлагууд нь тэдний энэ нийтийн өмнө нэгнээ хэтийдсэн байдлаар "зэрэмдэглэж" байгаа бохир тэмцэлд анхааруулга өгөх цаг болжээ. Юмс хэмжээнээсээ хэтрэхээрээ л ингэж муухай харагддаг.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-03 12:39

Ичдэггүй хоёр хар хулгайч

Зочин
Зочин
2023-04-03 12:39

Zodoldooch ee

Зочин
Зочин
2023-04-03 12:41

Хонгорзул ажлаа сайн хийж ээ

Зочин
Зочин
2023-04-03 13:17

Зүгээр зүгээр 2 хулгайч нүд рүүгээ хуруугаа хийлцэж байв�##� сайн.

Зочин
Зочин
2023-04-03 13:20

Тэмбүүнүүд нэгнийгээ нухаад дуусв�##� таарна.

Зочин
Зочин
2023-04-03 13:44

энэ хоёр бол хоёулаа ямар ч явуургүй боловсролгүй ажил хэргийн мэдлэг туршлагагүй этгээдүүд шүү дээ. Сумьяабузар бол өнгөрсан хугацаанд төсвийн мөнгөөр иргэдийн хувийн өмч болох гараж буулгахаас өөр ажил хийсэнгүй. Мөн гаргасан 100 гаруй захирамж нь хууль зөрчсөн байна гэж шүүх хүчингүй болгосон. Ийм засаг дарга байх ёсгүй. Үүнийг МАН хурдан огцруулаачээ.

Зочин
Зочин
2023-04-03 13:45

Ene 2-iig haraad l gutrah ymaa. Hurdan z##ldag boloosoi doo.

Бат инженер
Бат инженер
2023-04-03 18:14

Зөв ур�##�цаад бай

Зочин
Зочин
2023-04-03 19:26

Самарсайханы баасыг сумка цэвэрлэж барахгүйдээ хэт их баастай байж шадар сайд болсон самарсайхан гэж нэг шун�##�ын тип ах дүүстэйгээ хамтраад яасанч их юм луйвардсан юм ээж аав чинь ичко чинь боль гэхгүй бна уу

Зочин
Зочин
2023-04-03 22:59

Хоёр ёс зүйгүй хүнээс юу нэхээд байгаа юм

ujimaa
ujimaa
2023-04-04 02:58

Sumyagiin shunal bagadaa yu? 1 bankaas zeel gargaj nuguu banknii ur dardag , hurshiin zevseg naimaanii kompanitai bas yria bii bil uu? ene notstoi asuudal mun uu? tagnuulchidaa!

Холбоотой мэдээ

Back to top button