Нийгэм мэдээ
Халаасны хулгайчаас хямд үнээр утас авч, борлуулдаг этгээдүүдийг илрүүллээ
Халаасны хулгайчаас хямд үнээр утас авч, борлуулдаг хэргийг илрүүлжээ.
Тодруулбал, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өнгөрсөн долоо хоногт Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монтел”, “Тedy” худалдааны төвийн гадна болон дотор талд үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий дөрвөн ченж нь нийтийн тээврийн автобус, автобусны буудал, их дээд сургууль, гудамж талбайд халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг гурван этгээдээс удаа дараагийн үйлдлээр хулгайн эд зүйл болох гар утсыг хямд үнээр худалдан авч, зарж борлуулсан хэргийг илрүүлэн нийт 264 гар утсыг эд мөрийн баримтаар тэмдэглэл үйлдэн хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Д.УЛСАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hulgaichdiin huruug tair !! Bi hed heden utsaa hulgaid aldaj bsan avtobusand!