Хөхдэлийн уурхайд осолдсон иргэний цогцсыг оллоо

Уурхайн ашиглалтаас үүдэж тогтсон нууранд осолдсон иргэний цогцсыг өчигдөр /2023.04.05/ 19 цагийн үед олжээ.
Дундговь аймгийн Баянжаргалан сум, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн харъяа Хөхдэлийн уурхайн гүний усыг ашиглалтын нөлөөгөөр үүссэн нууранд энэ сарын 01-ний өдөр 36 настай иргэн осолдсон.
Эрлийн ажиллагаа дөрвөн өдөр үргэлжилж Нийслэлийн онцгой байдлын газар, аймгийн онцгой байдлын газар, Дундговь аймгийн цагдаагийн газрын хамтарсан баг ажилласан.
Тухайн тогтоол нуур 10 метр орчим гүн аврагчид шумбалт хийж хайх гэхээр мөс ихтэй мөн ослын үед усанд живсэн техник саад болох зэргээр хүндрэлтэй байсан учир усыг соруулах арга хэмжээ авч эхэлсэн.
Ослын газар таван цагдаа, 20 гаруй аврах багийн ажилтан мөн талийгаачийн ар гэрийнхэн очсон. Цогцсыг ар гэрт таниулаад шинжилгээ хийх үйл явц үргэлжилж байна.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
daldarlaa neg muu hun hog
,ёи чинь харин хүн хог шив.