Оюу толгой: "Уорли инженеринг" буулт хийж, ажилчид ажил хаяхаа түр зогсоолоо
Оюу толгойн туслан гүйцэтгэгч болох "Уорли инженеринг" ХХК-ийн монгол ажилчид гуравдугаар сарын 31-нээс эхлэн ажил хаясан. Тэгвэл ажил олгогч талтай ойлголцолд хүрсэн гэж үзсэнээр дөрөвдүгээр сарын 7-нд ажил хаялтаа зогсоосон байна.
"Уорли инженеринг" ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдээлснээр, "Хамтын гэрээг эцэслэн дуустал ажил хаялтыг түр зогсоож буй. Гэрээ бүрэн эцэслэгдсэний дараа ажил хаялтыг бүрэн цуцална" гэжээ.
Өмнө нь ажил олгогч болон ажилтны тал таван удаа уулзсан ч энэ чиглэлд ойлголцож чадаагүй. Ажилчдын зүгээс хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад уялдуулан, шинэчлэн байгуулах хүсэлтийг тавьдаг.
Тэгвэл энэ удаа дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн ажил олгогч талтай уулзсанаар гэрээг шинэчлэн байгуулах нь зүйтэй гэдэгт тохирч чаджээ. Мөн цалин хөлсний асуудлаа ч үүндээ тусгахаар болсон байна.
Өмнө нь ажил олгогч тал энэ чиглэлд буулт хийж байгаагүй талаар Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Жавхлантөгс хэлж байв.
Гэхдээ дээр дурдсаны дагуу ийн тодорхой хэмжээний тэмцлийн үе шатаа бүрэн зогсоосон гэсэн үг биш бөгөөд хөдөлмөрийн гэрээг хэрхэн эцэслэж, батлахаас шалтгаалахаар байна. Бид тэдний гэрээ ямар нөхцөлөөр байгуулагдах чигтэй байгааг тодруулж, эргэн мэдээлнэ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Залуучуудад сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Зоригтой, зорилготой байж амжилтанд хүрч чадсанд .
Тэмцэж байж асуудлаа шийдүүлнэ. Энэ нь аль ч өндөр хөгжилтөй, ядуу буурая улсад байдаг процес.
Дэлхийн Мянганы цуутай луйврын уурхай, Монгол оронд Монгол хүнийг дорд үзмээргүй бнаа. Муухай дээрээ улцан харагдаж бна. Дэлхийн хэмжээний уурхай гэж гайхуулаад бдын бналээ, дэлхийн хэмжээний цалин өгчих байлгүйдээ! Үгүй бол луйвраа зогсооно биз.
Ганц амьдрана тиймээс цалин хангамж сайн байж зорилготой урамтай байна тэгж тэмцэхгүй бол боолчлох гээд байдаг шүү
Оюутолгой том уурхай мөртлөө ажилчид нь контенерд байрладаг. Ажилчдынхаа эрүүл мэндийг бодооч ээ. Байшин барьж ажилчдаа ая тухтай амрах боломжийг нь хангаач ээ. Ээлжийн ажилтай хүмүүс амраж чадахгүй бол хэцүү шүү дээ
Уорли би Оюу толгой буулт хийсэн байгаа биздээ? Наад гарчиг бичсэн агуулга чинь авцалдахгүй байна. Оюу толгойн гадаад, монгол удирдлагууд угаасаа Монгол хүнийг өөрсдөөр нь шорон мэт цагдаж боол мэт хөдөлмөрлүүлж байгалийн баялагийг нь ховх сорж хүнийг нь доромжилж өвчний үүр уурхай болгодог эхнээсээ үхсээр байна.
Bayr hvrgi ahits dewshil garsan bna
Монгол орондоо гадныханд дарлуулна гэж юү байсан юм. Хууль зөрчсөн асуудлаар нь гэрээгээ цуцлаж хөөж гаргаад монгол компани байгуулаад ажиллуулаачээ. Бас нэг дарга сайд нь арын даагаад илэж уугаад л бж байгаа шүү дээ. Шүүрдээч
Зөв сайн байна
Zuitei. Gadaad novshnuud heden arav dahin ondor tsalin hangamj ger buleeree unegui bair gadagshaa business class -r nisne. Yaduu mongolchuud hamag har bor ajluudiig n hiij bj hyamdhan unelegdene
pio tinto hulgaich zolbinguud mongoloos z##l ta nar ter dald uurhaihaa zardaliig hed dahin nuglaad olson bga odoo z##l