Фото сурвалжилга: Түгжрэл бууруулахын тулд унадаг дугуй сонгохыг уриаллаа

“Унадаг дугуйтай Улаанбаатар” хаврын анхны өдөрлөг зохион байгуулагдаж байна.
Тус өдөрлөг нь дугуйн замын бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, унадаг дугуйгаар зорчигчдыг дэмжих, бүх насныханд дугуйн ач холбогдлыг таниулах, ногоон зээлийн орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй сонголтыг дэмжих, унадаг дугуйн үйлдвэрлэл үйлчилгээ, худалдааг дэлгэрүүлэх зорилготойгоор зохиогдож байгаа юм.
Нийслэлийн ЗДТГ болон Нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо хамтран зохион байгуулж буй эл өдөрлөгийн хүрээнд:
- Дугуйн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ
- Банкуудын ногоон зээлийн танилцуулга
- Дугуйн түрээсийн үйлчилгээ
- Дугуй сонирхогчдын чөлөөт худалдаа, солилцоо
- Бүх насны хүүхдийн дугуйн уралдаан
- Ахмадын зөвлөлөөс анхан шатны дугуйн сургалт, зөвлөгөө
- Дугуйн түүх хөгжлийг харуулсан үзэсгэлэн
- Унадаг дугуй болон түүнтэй холбоотой үйлдвэр, үйлчилгээ
- Дугуйн клуб, баг тамирчид, дугуй сонирхогчдын цугларалт зэрэг үйл ажиллагаа болох юм.
Арга хэмжээний нээлтийн үеэр Монгол Улсын сайд, Нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар үг хэлсэн.

Тэрбээр унадаг дугуйн эрүүл мэндэд үзүүлдэг эерэг нөлөө зэргийг дурдаад, урин дулаан цаг ч ирж буй болохоор дугуйгаар явдаг болбол Улаанбаатар хотын түгжрэл буурахад дөхөм болно гэлээ. Уялдуулаад, Нийслэлд дугуйтай зорчих боломж, нөхцөлийг сайжруулах чиглэлд олон ажил хийхээр төсөвлөсөн, эхнээсээ хийгдээд эхэлсэн гэдгийг онцолсон юм. Улмаар нийслэлчүүдээ унадаг дугуйгаар зорчдог болохыг уриалсан юм.
Мөн энэ өдөрлөгт зориулж тодорхой байршилд зам хаана гэсэн мэдээлэл байсан. Тэгвэл автозам хаахгүй, хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэхээр болжээ.
Г.САНСАРМАА























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Битгий ийм балай юм хийж байгаач малнуудаа. Өвөл дугуй унах уу?
Унанаа мал минь
сургууль цэцэрлэг тарж амралтын улирлаар түгжрэлээ шийддэг гэнээ.
Олигтой дугуйн замтай бол дугуй унамаар л байна
Зам нь асуудалгүй байсан бол дугуй байтугай явган алхах бас сайн биз дээ. Дугуйгаар явах байтугай явган ч алхах олигтой зам тун ховордоо биз дээ
за тэгээд ирэхлээр дугуйны наймаачид нь үнээ нэмээд солиорч өгнө дөө