Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

И.Маскийн "шүүр" ажиллагааны хохирогчид

Твиттер Бейонсе, Д.Трамп, К.Роналду, Жастин Бибер болон Попын лам нарын цэнхэр тэмдгийг баталгаажуулахаа больжээ.

Олон нийтийн сүлжээний аварга компани пүрэв гарагт мянга мянган цэнхэр тэмдгийн баталгаажуулалтыг устгаж эхэлсэн юм. Илон Маск цахим медиа компанийг шинэчлэх оролдлого хийж буй билээ. Тиймээс нэг сарын төлбөрийг төлөхөөс татгалзсан хэрэглэгчдийн тэмдгийг авч буй.

Алдартнууд ийнхүү Маскийн "шүүр" ажиллагаанд өртсөн хэрэг. Цэнхэр тэмдгээ үлдээхийн тулд хэрэглэгчид твиттер блүд бүртгүүлж, жилд 84 ам.доллар төлөх ёстой юм.

Твиттерийг дээд зэрэглэлийн үйлчилгээтэй болгохын тулд анхны үнэ төлбөргүй олгодог байсан цэнхэр тэмдгийн системийг устгасан байна. Ингэснээр А зэрэглэлийн буюу олон нийтийн зүтгэлтэн, алдартнуудад давуу эрх олгохгүй байхаар шийдвэрлэж буй.

Зөвхөн дээр дурдсан алдартнууд хохирсонгүй. Харри Поттер номын зохиолч Ж.К.Роулинг, Британийн телевизийн шилдэг хамтрал болох Ант болон Дек, Энэтхэгийн крикет тамирчин Вират Кохли, загвар өмсөгч Крисси Тейгэн, Жэй Зи нар өртсөн байна.

The uncancelling of Harry Potter author JK Rowling
Ant & Dec - YouTube
Virat Kohli slams 72nd international ton, surpasses Ricky Ponting to go  second behind Sachin Tendulkar | Cricket News - Times of India
Chrissy Teigen Modeling Throwbacks

Түүгээр ч зогсохгүй Консерватив болон Хөдөлмөрийн нам хоёул баталгаажуулах цэнхэр тэмдэглэгээгээ алдсан байна.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-10 22:46

galzuu nohoi sarand huysje

Холбоотой мэдээ

Back to top button