"Carpool Karaoke" нэвтрүүлгийн сүүлийн зочноор хөтлөгч Жеймс Корден өөрөө оролцлоо

Жеймс Корден өөрийн "The Late Late Show"-гаа найман жил үргэлжлүүлсний эцэст орхихоор болсноо мэдээлсэн.
Тэгвэл хоёр хоногийн өмнө буюу 25-ны өдөр түүний "Carpool Karaoke" нэвтрүүлгийн сүүлийн дугаарыг цацлаа. Нэвтрүүлгийн сүүлийн дугаарт хөтлөгч Жеймс Корден өөрөө зочноор оролцож, хөтлөгчөөр нь дуучин Адель ажиллав.
-Жеймс яагаад нэвтрүүлгээ орхихоор болов-
Түүний шоунууд оргил үедээ явж байсан билээ. Гэсэн хэдий ч тэрбээр телевизийн салбартаа завсарлага авахаар болов. Нэвтрүүлгийг орхих хэд хэдэн шалтгаан байгаа ажээ.
Үүний нэг нь тэрбээр эхнэр хүүхдүүдтэйгээ Лондонд амьдарч, тус улсын соёл, иргэншилтэй танилцуулах зорилготой байгаагаа илэрхийлсэн байна. Жеймс "The Drew Barrymore" шоу нэвтрүүлгийн үеэр хүү Макстайгаа ярилцсаны дараа ийм шийдвэр гаргахаар болсон гэжээ.
Жеймс 11 настай Макс, найман настай Кэри, таван настай Шарлотт гэх гурван хүүхэдтэй юм.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.