Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Египетийн хуульч Клеопатраг хар арьст эмэгтэйгээр дүрсэлсэн Нэтфликсийг шүүхэд өгчээ

Нэтфликс Египетийн хатан хаан Клеопатрагийн талаарх бүтээлийг гаргаж байгаа билээ. Тэгвэл хатан хааны дүрд хар арьст жүжигчин тоглуулж байгаа нь түүхийг гуйвуулж байгаа гэх шалтгаанаар Египетийн хуульч алдартай стриминг платформыг шүүхэд өгсөн байна.

Тус хуульч удахгүй нээлтээ хийх "Клеопатра хатан" киноны трейллерийг гарсны дараа тус платформыг хаахыг шаардаж, Улсын прокурорт хэрэг үүсгэжээ.

Эл бүтээлд Грекийн түүхэн эмэгтэйг хар арьст бүсгүйгээр дүрсэлсэн нь Египетэд маргаан үүсгэж, олны эгдүүцлийг төрүүлж буй. Хуульчийн зүгээс энэ дүрслэл нь Египетийн ард түмнийг доромжилсон гэж үзэж байгаа юм.

Уг баримтат кино нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өргөн тархсан афроцентризмыг сурталчилж байгаа бөгөөд энэ нь Египетийн өвөрмөц байдлыг гуйвуулж, устгах зорилготой байгаа хэмээн үзжээ. Тиймээс түүхийг гуйвуулсан, гуйвуулах зорилготой киногоор дамжуулан улс орны онцлогийг арилгаж буй бүтээл бүрийг зогсоохыг шаарджээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button