Танд хэрэгтэй
Тархины цахилгаан бичлэгийн 70 мянган төгрөгийг даатгалаас хариуцна

Мэдрэлийн цахилгаан бичлэг, мэдрэхүйн дуудлагат потенциалын шинжилгээний 70 хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлнө.
ЭМДЕГ-ын даргын 2022 оны "Жагсаалт батлах тухай" А/53-р тушаалаар мэдрэлийн цахилгаан бичлэг, мэдрэхүйн дуудлагат потенциалын шинжилгээг 100 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг бүрэн хариуцна.
"Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт"-ыг ЭНД дарж уншаарай.
Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудын нэрстэй ЭНД дарж танилцаарай.
Б.БАЯРТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хяналтанд байж үргэлж эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг хүнд айхтар ач холбогдол бий юу? ЭМД чинь сардаа ч юмуу улиралдаа гээд хэмжээтэй биз дээ? Сувилалд очсон ч баахан шинжилгээ шаардана /5 төрлийн шинжилгээ/ Манай хүн байнга эмнэлэгт хэвтэнэ. Тариагаа дандаа гаднаас авна. 7 хоног хэвтэхэд глицрон гэдэг тариа 8 ш /нэг нь 16 к/, уураг 4 ш / нэг нь 290к/гэх мэт байх юм.