Нийгэм мэдээ
Дата: Сүхбаатар дүүрэг 190 ширхэг сандал, хогийн савыг 200 саяар байршуулна

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг сандал болон хогийн сав байршуулах тендер зарлажээ. Ингэхдээ 200 сая төгрөгөөр тухайн ажлыг хийж гүйцэтгэнэ хэмээн тусгасан байна.

Тухайн төсвөөр 190 ширхэг сандал, 190 ширхэг хогийн савыг тус тус байршуулах аж. Ингээд тооцвол сандал, хогийн сав нэг бүрийг байршуулах үнэ 526,000 төгрөг болж таарах нь. Уг тендерийн эцсийн шалгаруулалтыг ирэх зургаадугаар сарын 05-ны өдөр зохион байгуулна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.