Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Дэлхийн хамгийн хөгшин нохой Боби 31 нас хүрлээ

Дэлхийн хамгийн хөгшин нохойн Гиннесийн амжилтыг эзэмшдэг Боби өнгөрсөн пүрэв гарагт 31 нас хүрсэн байна.

Түүний гэр бүлийнхэн Португалийн өмнөд хэсэгт орших Конкейрос тосгон дахь гэртээ бямба гаргийн өдөр үдэшлэг хийжээ.

Бобигийн эзэн болох Леонел Коста уг арга хэмжээнд 100 гаруй хүн оролцсон гэдгийг мэдэгдсэн юм. Мөн Гиннесийн амжилтыг хүртсэнээр олны анхаарлыг татах болсон талаар дурджээ. Дэлхийн өнцөг булан бүрээс түүнтэй уулзахаар сэтгүүлч хийгээд аялагчид очдог байна.

Дэлхийн хамгийн хөгшин нохойны биеийн байдал сайн байгаа хэдий ч түүнийг зорин очих хүмүүсийн тоо нэмэгдэх тусам стресстэж байгаа тул саяхан эмчид үзүүлсэн талаар дурджээ. Түүнийг стресстүүлсэн шалтгаан нь зорин ирэх хүмүүс байнгын зураг даруулж байсан тул босож, суух нь Бобид амаргүй байсан гэдгийг эзэн нь дурдсан байна.

Боби бол "Rafeiro do Alentejo" үүлдрийн нохой ажээ. Нас ахих тусам түүний хараа муудаж, алхахад хүндрэлтэй болж байгаа аж.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button