ОЮУТОЛГОЙ: 2010-2019 онд үндэсний худалдан авалтад 3 тэрбум ам.доллар зарцуулсан
Өнөөдөр /2019.10.24/ Оюутолгой компани гуравдугаар улирлын тайлангаа танилцууллаа.
“Оюу толгой” компани 2019 оны эхний гурван улиралд 764 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 524 нь үндэсний компани бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтын 76 хувийг эдгээр компанид зарцуулав. 2010 оноос 2019 оны гуравдугаар улирал хүртэлх хугацаанд үндэсний худалдан авалтад гурван тэрбум ам.доллар зарцуулсан бол мөн хугацаанд Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдээс авсан бараа, үйлчилгээ худалдан авалтдаа 523 сая ам.доллар зарцуулсан байна. "Оюу толгой” компани ирэх гурван жилийн хугацаанд олон улсын стандартын шаардлага хангасан хөдөлмөр хамгааллын гутлыг дотоодоосоо худалдан авахаар үндэсний гутлын үйлдвэр болох “Хос-Аз” ХХК-тай 2.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий ханган нийлүүлэлтийн гэрээ байгууллаа. Өмнөговь аймгийн Манлай сумд Оюу толгойн уурхайд баяжмалын уут болон нэг удаагийн хамгаалалтын хувцас нийлүүлэх хоёр үйлдвэр нээлтээ хийснээр тус сумд нийт 64 ажлын байр шинээр бий боллоо.
ГҮНИЙ УУРХАЙН ТӨСЛИЙН ШИНЭЧИЛСЭН МЭДЭЭЛЭЛ

Оюу толгойн гүний уурхайн хоёрдугаар босоо амны үйлчилгээ болон үйлдвэрлэлийн өргүүрийн ган татлага суурилуулах ажил дууслаа. Гуравдугаар улиралд амжилттай дууссан бусад бүтээн байгуулалтуудыг дурдвал дулаан хангамжийн холбогдох бүтцүүд, хоёрдугаар босоо амны хацарт бутлуурын систем болон чулуулаг тээвэрлэх дамжуулга нар болно. Гуравдугаар улиралд гүний уурхайн хөндлөн малталт хурдацтай урагшлав. Тухайлбал есдүгээр сард нийт 1,385 метр хөндлөн малталт хийсэн. Мөн 2019 оны долоодугаар сарын 15-нд зарлаж байсанчлан одоогоор ашиглаж буй зураг төслийн дагуу гүний уурхайг үргэлжлүүлэхэд хөрс чулуулгийн байдал тохиромжгүй, улмаар эрсдэл үүсэх нь геотехникийн нэмэлт нарийвчилсан мэдээллээс тодорхой байгаа тул төслийг амжилттай дуусгахын тулд уурхайн зураг төслийн хэд хэдэн хувилбарыг эргэн авч үзэх хэрэгтэй болсон. Энэ хугацаанд гүний уурхайн бүтээн байгуулалт тасралтгүй үргэлжлэх бөгөөд бид гүний уурхайн төслийг гүйцэтгэх зардал, хуваарийн эцсийн тооцоолол болох нарийвчилсан үнэлгээг тодорхой болсон үед мэдээлэх болно.
2019 ОНЫ ГУРАВДУГААР УЛИРЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТАЙЛАН

Онцлох үзүүлэлт:
Гуравдугаар улирлын үйл ажиллагааны гүйцэтгэл сайн байсан ч баяжуулах үйлдвэрийн түр зогсолт буюу төлөвлөгөөт засвар үйлчилгээг аравдугаар сараас есдүгээр сар руу шилжүүлсэн болон олборлолтын 4B үе шатны хатуулаг өндөртэй хүдрийг төлөвлөснөөс илүү ашигласан зэрэг нь нөлөөлсөн.
•28,446 тонн зэс олборлосон нь 2018 оны гуравдугаар улиралтай харьцуулахад 27.8 хувиар бага
•25,607 унци алт олборлосон нь 2018 оны гуравдугаар улиралтай харьцуулахад 66.8 хувиар бага
•Боловсруулсан хүдрийн хэмжээ өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар илүү, харин өмнөх буюу хоёрдугаар улирлынхаас 3.4 хувиар буурсан
•2019 оны зэс, алтны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлэхээр ажиллаж байна
Урьдчилан таамаглаж байсанчлан, олборлолтын 4A үе шатнаас агуулга багатай 4B үе шатанд шилжиж, хуримтлуулсан хүдрийн овоолгыг ашигласантай холбоотойгоор:
•Зэсийн агуулга 2019 оны II улиралд 0.46 байсан бол тайлант улиралд 0.37 болсон
•Алтны агуулга 2019 оны II улиралд 0.31 байсан бол 0.14 болсон
•Үйлдвэрлэсэн баяжмалын хэмжээ 2019 оны II улирлынхаас 27.2 хувиар буурсан
•Үйлдвэрлэсэн баяжмал дахь зэсийн хэмжээ 2019 оны II улирлынхаас 27.4 хувиар буурсан
•Үйлдвэрлэсэн баяжмал дахь алтны хэмжээ 2019 оны II улирлынхаас 64.3 хувиар буурсан
2019 оны эхний гурван улирлын байдлаар баяжмал дахь зэс 113,400 тонн, баяжмал дахь алт 217,500 унци олборлосон бөгөөд 2019 онд 125,000-155,000 тонн баяжмал дахь зэс, 230,000 унци хүртэлх баяжмал дахь алт олборлох үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлэхээр ажиллаж байна. 2019 оны нэг болон хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн тайланд тусгасны дагуу зэс, алтны дундаж агуулга уурхайн төлөвлөгөөний дагуу үргэлжлэн буурах төлөвтэй. Агуулга өндөртэй олборлолтын үе шат 4А дахь олборлолт дуусч, төлөвлөгөөний дагуу 4B үе шат болох бага агуулга бүхий овоолгыг хүдрийн гол эх сурвалж болгож байна. Агуулга багатай хэсэгт олборлолт явуулах болсноос гадна аравдугаар сард хийх баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөөт засварыг есдүгээр сард хийснээс үүдэн тээрэмдсэн хүдэр бага байснаас боловсруулсан хүдрийн хэмжээ өмнөх улирлынхтай харьцуулахад бага байлаа.
Т.САНТ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Low Price Viagra http://viacialisns.com/#388 - Cialis Priligy Andorra Precio cialis 5 mg best price usa Where To Buy Azithromycin In Canada
Buy Dicyclomine With Out Prescripton http://buycialisuss.com - generic cialis Want To Buy Discount No Rx Acticin Cialis Where Can I Get Metformin Online