Гадаад мэдээ

ОХУ Украины томоохон довтолгоог таван байрлалд зогсоосон гэв

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский өнгөрсөн бямба гарагт (2023.06.03) тус улсын эсрэг томоохон довтолгоо эхлүүлэхэд бэлэн болсон гэж мэдэгджээ. Тэрбээр “Wall Street Journal” агентлагт ярилцлага өгөхдөө “Эсрэг довтолгоо амжилттай өрнөнө гэдэгт итгэлтэй байна. Үнэнийг хэлэхэд нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөж болно. Гэхдээ бид эхлэхэд бэлэн” хэмээсэн юм.

Тэгвэл ОХУ-ын Батлан хамгаалах яам Донецк мужийн ойролцоо өрнөсөн Украины томоохон довтолгоог таван байрлалд зогсоож олон тооны Украин цэрэг алагдсан гэж өнөөдөр мэдээлжээ. Гэвч тэдний мэдээлсэн эсрэг довтолгоо нь Украины армийн олон сарын турш бэлтгэсэн довтолгоо эсэх нь тодорхойгүй байна.

Зеленьскийн мэдэгдсэн тус удахгүй эхлэн эсрэг довтолгоо хэр амжилттай явагдах нь Барууны орнууд Украины зэвсэгт хүчинд өгөх тусламжид өөрчлөлт гаргах магадлалтай. Украины арми сүүлийн долоо хоногуудад Оросын бэхлэлтийг хэд хэдэн байршилд султгахыг оролдож ирсэн. Харин ОХУ-ын зэвсэгт хүчин Украины нутаг дэвсгэрт өгөх агаарын цохилтоо нэмэгдүүлсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-06-06 13:39

Оросуудаа наад украйнчуудаа үнэхээр дийлэхгүй байгаа юм уу. Болохгүй байгаа бол нөгөө олон жил хадг�##�сан айхтар зэвсгээ хэрэглээчээ. Дайнаа хурдан дуусгаачээ. Ийм том гүрэн том арми 40.хөн сая хүнтэй улсыг дийлэхгүй юу болж байнаа. Наад украйнаа газрын хөрснөөс арчаачээ.

Зочин
Зочин
2023-06-06 14:06

Эх орныхоо төлөө тул�##�даж байна Украйнчууд

Зочин
Зочин
2023-06-07 08:33
Reply to  Зочин

Укрнацист тусгаар улс болсон ганц боломжоо турхир�##�т хатгаасаар �##�длаа даа.Эх орон гэж угаасаа байгаагүй юм

Холбоотой мэдээ

Back to top button