Ши Жиньпин Билл Гейтстэй уулзахдаа хуучны анд гэж дууджээ

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг болох Билл Гейтстэй уулзахдаа түүнийг хуучны анд гэж дуудсан байна. Энэ нь Ши Жиньпин сүүлийн жилүүдэд анх удаа гадаадын бизнес эрхлэгчтэй уулзсан явдал байсан юм. Уулзалтын үеэр Ши Жиньпин БНХАУ, АНУ хоёр харилцан ашигтай байдлаар хамтран ажиллахыг хүсэж буйгаа мэдэгджээ.
Тэд Бээжин хотын Диао Үйтая зочид хүлээн авах төрийн байшинд уулзсан байна. Гейтс өнгөрсөн лхагва гарагт (2023.06.14) хүрэлцэн ирсэн бөгөөд хэлэлцээний талаар “Бид үргэлж сайхан яриа өрнүүлж ирсэн, өнөөдөр хэлэлцэх олон чухал сэдэв байгаа. Бээжинд дахин ирэхдээ их баяртай байна” гэжээ. Харин Ши Жиньпин “АНУ, БНХАУ-ын хамтын харилцаа ард түмнээс нь шалтгаалдаг гэж би үргэлж хэлдэг. Би АНУ-ын ард түмэнд найдаж байна. Дэлхийн одоогийн нөхцөл байдалд бид хоёр улс, ард түмэндээ болон хүн төрөлхтөнд тустай олон төрлийн үйл ажиллагаа явуулах боломжтой” хэмээсэн аж.
Гейтс уулзалтын дараа өөрийн хувийн блог дээр бичсэнээр тэд эрүүл мэндийн тэгш бус байдал, цаг уурын өөрчлөлт зэрэг дэлхийн эрүүл мэнд, хөгжлийн асуудлуудыг хэлэлцсэн байна.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.